- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- "ЭРДЭНЭТ МЕДИКАЛ" ТӨРИЙН ӨМЧИТ, ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН ЭМНЭЛГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 42
Улаанбаатар хот
"ЭРДЭНЭТ МЕДИКАЛ" ТӨРИЙН ӨМЧИТ, ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН ЭМНЭЛГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3, 5 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хойд бүсийн боловсрол, эрүүл мэнд, бизнесийн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын "Эрдэнэт медикал" төрийн өмчит, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг орон тоо, барилга байгууламж, тоног төхөөрөмж, газар эзэмших эрх болон бусад эд хөрөнгийн хамт Эрүүл мэндийн яаманд шилжүүлж, Хавдар судлалын үндэсний төвийн харьяа Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгон өөрчлөн байгуулсугай.
2.Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг баталж мөрдүүлэхийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгасугай.
3.Өөрчлөн байгуулагдсан Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийн эд хөрөнгөд тооллого хийж, хаалтын тайлан тэнцэл гаргах, бүртгэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газaр (Б.Цэнгэл), "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал (Г.Ёндон)-д тус тус үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх