A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 41

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 340 дүгээр тогтоолоор баталсан "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам"-ын 5 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 5.18 дахь хэсэг нэмсүгэй:

"5.18."Хөрөнгө гаргах тухай" Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 208 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн "Шинэ мөрөн" худалдаа, үйлчилгээний төвийн барилгад гал гарсны улмаас хохирсон иргэдэд эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд энэ журамд заасан шаардлага, шалгуур хамаарахгүй."

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АУБАКИР