- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2025 оны 21 дүгээр тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 47
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах чиг үүргийг Монгол Улсын Шадар сайд (бүсчилсэн хөгжил, онцгой байдлын асуудал эрхэлсэн)-д хариуцуулахтай холбогдуулан "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 21 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн "230" гэснийг "245" гэж өөрчилсүгэй.
2.Монгол Улсын Шадар сайд (бүсчилсэн хөгжил, онцгой байдлын асуудал эрхэлсэн)-ын ажлын албаны орон тоог нэмсэнтэй холбогдон гарах үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх