A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 44

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын хилийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Хилийн боомтын захиргаа байгуулах тухай" Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 142 дугаар тогтоолд доор дурдсан агуулгатай 31 дүгээр зүйл нэмсүгэй:

"31.Хилийн боомтын захиргааны орон тооны дээд хязгаарыг 47 байхаар тогтоосугай."

2.Мөн тогтоолын 2 дугаар хавсралтыг доор дурдсанаар өөрчилсүгэй:

"Хилийн боомтын захиргааны зохион байгуулалтын бүтэц

1.Боомтын үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалтын газар (Шуурхай хяналтын төв /Баруун бүс дэх Хилийн боомтын захиргаа, Хойд бүс дэх Хилийн боомтын захиргаа, Дорнод аймаг дахь Хилийн боомтын захиргаа, Сүхбаатар аймаг дахь Хилийн боомтын захиргаа, Дорноговь аймаг дахь Хилийн боомтын захиргаа, Өмнөговь аймаг дахь Хилийн боомтын захиргаа/-тэй);

2.Захиргаа, санхүү, аж ахуйн газар;

3.Гадаад хамтын ажиллагааны хэлтэс."

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хилийн боомтын захиргааны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 84 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН