A

A

A

Бүлэг: 1979

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар А/192

Улаанбаатар хот

ЖАГСААЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Боловсролын сайдын 2025 оны "Сургалтын хөтөлбөр шинэчлэн батлах тухай" А/404 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Боловсролын сайдын 2025 оны "Сургалтын хөтөлбөр шинэчлэн батлах тухай" А/404 дүгээр тушаал шинэчлэн батлагдсан холбогдуулан "Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны "Жагсаалт батлах тухай" А/273 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа хүүхдийн хичээлийн хэрэглэл, сургалтын болон эрүүл ахуйн хэрэгслийн жагсаалт"-д дор дурдсан агуулга бүхий дараах жагсаалтуудыг нэмсүгэй.

Сургалтын хэрэглэгдэхүүн

14

Будгийн нийлүүр

Цагаан өнгөтэй, хүүхэд хэрэглэхэд тохиромжтой байх

-

Урт

5см-7см

Урт

7см-9см

Урт

5см-7см

Урт

7см-9см

Урт

5см-7см

Урт нь

7см-9см

15

Бийр угаах усны сав

Тагтай, бийр угаах зориулалттай байх

-

16

Жижиг самбар

А4 хэмжээтэй, цагаан өнгөтэй, зурах, дүрслэх зориулалттай

-

-

-

-

Эрүүл ахуйн хэрэгсэл

10

Усны сав (хүүхдэд зориулсан)

Хүүхдэд зориулсан усны сав нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүнсний зориулалтын (BPA-free (Bisphenol A) агуулаагүй), тагтай, авч явахад авсаархан, цэвэрлэхэд хялбар байна.

- Савны хэмжээ нь тухайн насны хүүхдийн гарын атгалт, өдөр тутмын шингэний хэрэгцээнд тохирсон, 200-350 мл багтаамжтай байх

Жич: Хүүхдэд ус уух зөв дадал бий болгох, шингэний дутагдлаас сэргийлэх зорилгоор гэр, цэцэрлэгийн орчинд хүүхдэд зориулалтын усны сав хэрэглүүлж болно. Хүүхэд хэрэглэж буй усны савны эрүүл ахуй, ариутгал, цэвэрлэгээг эцэг эх, асран хамгаалагч хариуцна.

11

Хормогч, ханцуйвч

Сургалт, үйл ажиллагаанд шаардлагатай үед хэрэглэнэ. (усан будаг, гуашаар ажиллах, энгийн хөдөлмөрийн хийх, туршилт, танин мэдэхүйн үйлд оролцох гэх мэт)

12

Нарны малгай, солих хувцас

Цэцэрлэгийн орчинд ургамал, амьтан, байгалийн үзэгдлийг ажиглах, турших, элс, ус, шороо, ургамалтай харьцаж, танин мэдэх, хөдөлгөөн, эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн сургалт, үйл ажиллагаанд шаардлагатай тохиолдолд өмсөж болно.

2.Мөн жагсаалтын сургалтын хэрэглэгдэхүүний 6 болон 13 дугаар хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

Сургалтын хэрэглэгдэхүүн

6

Зургийн дэвтэр

Үдээстэй дэвтэр: А4 хэмжээтэй, ус даадаг, зузаан цаастай байх

12 хуудас

20 хуудас

24 хуудас

20 хуудас

24 хуудас

20 хуудас

24 хуудас

Үдээсгүй дэвтэр: Хуудсыг салгаж зурах зориулалттай байх

20 хуудас

20 хуудас

24 хуудас

20 хуудас

24 хуудас

20 хуудас

24 хуудас

13

Хайч

Үзүүр нь мохоо, тагтай, хүүхдийн гарт тохирсон байна. Хайчлах урт нь 5см -9см байх

-

-

Урт нь

5см-7см

Урт нь

7см-9см

Урт нь

5см-7см

Урт нь

7см-9см

Урт нь

5см-7см

Урт нь

7см-9см

3.Мөн жагсаалтын сургалт, үйл ажиллагааны зохион байгуулалтын цагийн зохицуулалт дахь "Ердийн цэцэрлэг" гэснийг "Ердийн цаг (8-10 цаг), уртасгасан цаг (11-12 цаг)-ийн бүлэг" гэж, "24 цагийн цэцэрлэг/бүлэг" гэснийг "Уртасгасан цагийн бүлэг" (24 цагийн) гэж, "Хувилбарт сургалт" гэснийг "Хувилбарт сургалтын бүлэг" гэж тус тус өөрчилсүгэй.

4.Нэмэлт, өөрчлөлт оруулсан захиргааны хэм хэмжээний актыг бүртгүүлэх ажлыг холбогдох хуульд заасан шаардлагын дагуу гүйцэтгэхийг Хууль, эрх зүйн хэлтэс (Г.Олонбаяр)-т даалгасугай.

5.Энэхүү тушаалаар оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2025-2026 оны хичээлийнжилээс эхлэн хэрэгжүүлэхээр өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгүүдэд хүргүүлэх, эцэг эх,асран хамгаалагч нарт мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулж, мэргэжил, арга зүйнудирдлагаар хангаж ажиллахыг Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний хөгжлийн газар (Б.Лхагвабаяр), аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нарт тус тус үүрэг болгосугай.

6.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ,дотоод аудитын газар (Х.Чинтогтох)-т даалгасугай.

ДАРГАТ.НЯМ-ОЧИР