A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 39

Улаанбаатар хот

ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТАЛБАЙН СОЛБИЦЛЫГ БАТЛАХ, ЭРХ ОЛГОХ ТУХАЙ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших "Хашаатын цав" нүүрсний уурхайгаас Хавиргын боомт хүртэлх 96.4 км тусгай зориулалтын авто замын барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолын хавсралтад заасан талбайд авто замын барилгын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах зөвшөөрөл олгож, бүтээн байгуулалтын явцад илэрсэн түүх, соёлын эд зүйлсийг эрх бүхий байгууллагад мэдээлэх, байгаль орчныг хамгаалах, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талбайг нөхөн сэргээх үүрэг болон холбогдох бусад хууль, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёлд даалгасугай.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарт үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Г.ДАМДИННЯМ