A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 57

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, "Засгийн газарт чиглэл өгөх тухай" Улсын Их Хурлын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 53 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 21 дүгээр тогтоолын 46 дугаар хавсралтаар баталсан "Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүн"-ий "Дэд дарга: -Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч" гэсний дараа "-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд" гэж нэмсүгэй.

2.Мөн тогтоолынхавсралтын "Дарга: -Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд" гэснийг "Дарга: -Монгол Улсын Ерөнхий сайд" гэж өөрчилсүгэй.

3.Мөн тогтоолын хавсралтын "Гишүүд:" хэсгийн "-Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга;, -Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний Үндэсний хорооны дарга;" гэснийг тус тус хассугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ