- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ БАЯННУУР СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ БАЯННУУР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДЫН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 20
Цул-улаан
СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 35 дугаар зүйлийн 35.1.14 дэх хэсэг, 22 дугаар зүйлийн 22.1.22 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4, 64.6 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын IV дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын малчин, мал бүхий иргэдийн бэлчээр ашиглах, хамгаалах талаар нийтээр дагаж мөрдөх журмыг хавсралтаар баталсугай.
2.Сумын малчин, мал бүхий иргэд, хуулийн этгээдээс нутаг бэлчээр ашиглах, хамгаалах, хадлангийн талбай ашиглах талаар нийтээр дагаж мөрдөх журмыг сурталчлан удирдлага зохион байгуулалтаар ханган хэрэгжүүлж ажиллахыг сумын засаг дарга /Н.Мендигүл/-д үүрэг болгосугай.
3.Уг тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж бүртгүүлэхийг сумын ИТХ-ын ажлын албанд үүрэг болгосугай.
ДАРГА Ж. ЕСКЕНДИР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх