A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОД АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 16

Чойбалсан

ҮНЭ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3, 26 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 заалтуудыг тус тус үндэслэн Альфа илч ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд Зохицуулах зөвлөлийн хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дорнод аймгийн Баян-Уул сумын Альфа илч ХХК-ийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний үнэ тарифыг хавсралтаар баталсугай.

2.Дулааны эрчим хүчний үнэ тарифыг Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Альфа илч ХХК-ийн гүйцэтгэх захирал / Д.Бямбадорж /-д даалгасугай.

3.Үнэ тарифын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны бус гишүүн Ж.Энхээд даалгасугай.

ДАРГА Д.БАТБИЛЭГ

ГИШҮҮН   Ж.ЭНХЭЭ

ГИШҮҮН   Б.УРАНСҮХ