A

A

A

Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 8 дугаар сарын 07-ны өдөр

Дугаар 6/09

Даланзадгад хот

БИЧИЛ УУРХАЙН ЗОРИУЛАЛТААР ГАЗАР НУТГИЙГ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ

  Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.18 дахь заалт, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.11, 16.2, 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутаг дэвсгэрт орших "Даянгар үзүүр овоо -7" нэртэй солбицол бүхий 4,91 га /гектар/, "Даянгар үзүүр овоо -8" нэртэй солбицол бүхий 4,91 га /гектар/, "Даянгар үзүүр овоо -9" нэртэй солбицол бүхий 4,98 га /гектар/ газрыг тус тус бичил уурхайн зориулалтаар 5 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авсугай.

2.Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрын талбайн солбицлыг нэгдүгээр, дэвсгэр зургийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

3.Тогтоолыг хуулийн хугацаанд холбогдох газарт хүргүүлэн бүртгүүлж, орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга (Н.Энхбат)-д даалгасугай.

ХУРЛЫН ДАРГА О.ЭРДЭНЭ-ӨРНӨХ