- Нүүр
- Сайдын тушаал
- ТУШААЛЫН ХАВСРАЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар А/44
Улаанбаатар хот
ТУШААЛЫН ХАВСРАЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1."Загвар батлах тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/343 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар баталсан "Хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзах шийдвэрийн загвар"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Хууль зүйн туслалцааны төвийн захирал (Л.Уянга)-д үүрэг болгосугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Загвар батлах тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/343 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Л.МӨНХБААТАР
/Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан/
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх