A

A

A

Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 8 дугаар сарын 07-ны өдөр

Дугаар 6/11

Даланзадгад хот

ЗАРИМ ГАЗАР НУТГИЙГ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ

  Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 35 дугаар зүйлийн 35.1.18 дахь заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Байгаль орчны сайдын 2000 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 тоот тушаалаар батлагдсан "Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай" журмыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Цогт-Овоо сумын Бортээг багийн нутаг дахь "Цогт хайрхан" нэртэй уламжлалт зан үйлтэй холбоотой, тахилгат овоо хайрхан бүхий түүх соёлын дурсгалт 39425,74 га /гектар/ газрыг 15 жилийн хугацаатайгаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсугай.

2.Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрын эргэлтийн цэгийн солбицлыг нэгдүгээр, дэвсгэр зургийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

3.Энэхүү тогтоолыг хуулийн хугацаанд холбогдох газарт хүргүүлэн бүртгүүлж, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга (Н.Энхбат)-д даалгасугай.

ХУРЛЫН ДАРГА   О.ЭРДЭНЭ-ӨРНӨХ