A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 66

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Малын генетик нөөцийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Импортлох мал, үржүүлгийн бүтээгдэхүүний төрөл, тоо, хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 255 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсад 2025 онд импортлох мал, үржүүлгийн бүтээгдэхүүний төрөл, тоо, хэмжээ"-ний 1 дэх мөрний "Тоо хэмжээ" баганын "600" гэснийг "1100" гэж өөрчилсүгэй.

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Гаалийн ерөнхий газар (Р.Отгонжаргал)-т тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ЭНХБАЯР