- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЗАРИМ ГАЗАР НУТГИЙГ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 8 дугаар сарын 07-ны өдөр
Дугаар 6/12
Даланзадгад хот
ЗАРИМ ГАЗАР НУТГИЙГ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.18 дахь заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Байгаль орчны сайдын 2000 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 тоот тушаалаар батлагдсан "Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай" журмыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Цогт-Овоо сумын Замыншанд багийн нутаг дахь "Баянгийн хоолой" нэртэй 26323.27 га /гектар/ байгалийн унаган төрхөө хадгалсан, байгалийн өвөрмөц тогтоц бүхий дурсгалт газрыг 15 жилийн хугацаатайгаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсугай.
2.Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрын эргэлтийн цэгийн солбицлыг нэгдүгээр, дэвсгэр зургийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
3.Энэхүү тогтоолыг хуулийн хугацаанд холбогдох газарт хүргүүлэн бүртгүүлж, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга (Н.Энхбат)-д даалгасугай.
ХУРЛЫН ДАРГА О.ЭРДЭНЭ-ӨРНӨХ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх