A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 62

Улаанбаатар хот

ХИЛИЙН БООМТЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын хилийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Хилийн боомтын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, Хилийн боомтын Үндэсний зөвлөлийн дүрмийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд, Хилийн боомтын Үндэсний зөвлөлийн дарга Б.Жавхланд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН