- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2025 оны 71 дүгээр тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 75
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Төрийн өмчит хуулийн этгээд байгуулах тухай" Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 71 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн "Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргыг" гэснийг "Сангийн сайд, Хилийн боомтын Үндэсний зөвлөлийн даргыг" гэж, мөн тогтоолын 3 дугаар зүйлийн "Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгад" гэснийг "Сангийн сайд, Хилийн боомтын Үндэсний зөвлөлийн дарга Б.Жавхланд" гэж тус тус өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх