A

A

A

Бүлэг: 1979

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЧАНДМАНЬ-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 08

Хөхөө

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

  Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.6 дахь заалт, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ээлжит бус VIII хуралдааны 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хоёрдугаар хуралдаанаас ТОГТООХ НЬ:

1.Сумын "Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмын хэрэгжилтийг ханган, үр дүнг жил бүр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тайлагнаж, ажиллахыг сумын Засаг дарга (Д.Болд-Эрдэнэ)-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдөх, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг сумын Засаг даргын Тамгын газрын хөдөө аж ахуйн тасаг, сумын Засаг дарга (Д.Болд-Эрдэнэ)-д даалгасугай.

4.Тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Б.Баярцэцэг)-т даалгасугай

5.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн II/04 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Х.ЭНХТҮВШИН