- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам/
БОЛОВСРОЛЫН САЙД
2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар А/423
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг Мэргэжлийн болон техникийн боловсролын газар (Н.Нарангэрэл), Боловсролын ерөнхий газар (Т.Ням-Очир)-т,тушаалын хэрэгжилтийг ханган мэргэшлийн зэрэгтэй багш, удирдах ажилтныг боловсролын салбарын нэгдсэн мэдээллийн системд бүртгэхийг мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирлуудад тус тус даалгасугай.
3.Мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох явцыг боловсролын нэгдсэн мэдээллийн системд бүртгэх, системийн бэлэн байдлыг дэмжин ажиллахыг Цахим боловсролын газар (Т.Бат-Эрдэнэ)-т даалгасугай.
4.Тушаалын хэрэгжилтэд 2 жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж тайлагнахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар (У.Өлзийцэцэг)-т даалгасугай.
5.Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны "Журам батлах тухай" А/127 дугаар тушаалыг хүчингүй болгох ажлыг зохион байгуулахыг Мэргэжлийн болон техникийн боловсролын газар /Н.Нарангэрэл/-т даалгасугай.
САЙД П.НАРАНБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх