A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 17

Онон

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

  Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.14 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит долоодугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг 2026 оноос адуунд 1000, үхэрт 500, ямаанд 500, хонинд 300, тэмээнд 0 төгрөг байхаар тус тус тогтоосугай.

2.Тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахыг сумын Засаг дарга (Ц.Дэмбэрэлсайхан)-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн бодлогын хороо (Х.Амарзаяа), Төсөв санхүү, дэд бүтцийн бодлогын хороо (Г.Гантуяа) нарт үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаар тогтоолыг 2026 оны 01 сарын 01-ны өдрөөс хүчингүйд тооцсугай.

ДАРГА А.УРТНАСАН