A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 76

Улаанбаатар хот

ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТАЛБАЙН СОЛБИЦЛЫГ БАТЛАХ, ЭРХ ОЛГОХ ТУХАЙ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах "Газрын тос дамжуулах хоолой" төслийн дэд бүтцийн ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолын хавсралтад заасан талбайд дэд бүтцийн ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах зөвшөөрөл олгож, бүтээн байгуулалтын явцад илэрсэн түүх, соёлын эд зүйлсийг эрх бүхий байгууллагад мэдээлэх, байгаль орчныг хамгаалах, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талбайг нөхөн сэргээх үүрэг болон холбогдох журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат нарт даалгасугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарт үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Г.ДАМДИННЯМ