- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТАТВАР ТӨЛӨХ ХУГАЦААГ СУНГАХ, ХЭСЭГЧЛЭН ТӨЛҮҮЛЭХ, ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ЖУРАМ
Засгийн газрын 2023 оны 09 дүгээр
сарын 13-ны өдрийн 337 дугаар
тогтоолын хавсралт
ТАТВАР ТӨЛӨХ ХУГАЦААГ СУНГАХ, ХЭСЭГЧЛЭН ТӨЛҮҮЛЭХ,
ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.20, 40.4, 40.5-д заасны дагуу импортоор оруулах барилгын материал, дэд бүтэц, тоног төхөөрөмж (цаашид "бараа" гэх)-ийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар (цаашид "татвар" гэх) төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх, татвараас чөлөөлөхөд энэ журмыг баримтална.
1.2.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хууль болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш хугацаанд гаалийн баталгаат бүсэд байршуулж, гаалийн хилээр нэвтрүүлээгүй бараанд энэ журам үйлчилнэ.
1.3.Энэ журмыг хэрэгжүүлэхэд Татварын ерөнхий хууль, Гаалийн тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актыг мөрдлөг болгоно.
1.4.Үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгж, эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж нь татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх, татвараас чөлөөлөх харилцаанд татвар төлөгч (цаашид "татвар төлөгч" гэх) байна.
1.5.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу татвар төлөх хугацааг 2 сар хүртэл хугацаагаар сунгах, эсхүл 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхэд энэ журмыг баримтална. (Энэ хэсгийг Засгийн газрын 2025 оны 79 дүгээр тогтоолоор нэмсэн)
Хоёр.Татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх,
татвараас чөлөөлөх харилцаанд оролцогч
талуудын чиг үүрэг
2.1.Татвар төлөгч нь татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх, татвараас чөлөөлөх харилцаанд дараах үүрэгтэй оролцоно:
2.1.1.энэ журамд заасан баримт бичгийн бүрдлийг үнэн зөв бэлтгэж, татвар төлөх хугацааг сунгуулах, хэсэгчлэн төлөх хүсэлтийг үйлдвэрлэл, технологийн парк болон эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид "салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэх)-д хүргүүлэх бөгөөд үйлдвэрлэл, технологийн паркийн нэгж нь уг хүсэлтийг тухайн паркийн удирдлагаар дамжуулан хүргүүлэх;
2.1.2.татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх, татвараас чөлөөлөхтэй холбоотойгоор хууль тогтоомжийн дагуу шаардсан нэмэлт мэдээлэл, баримт бичгийг тухай бүр гаргаж өгөх;
2.1.3.гэрээнд заасан барааг гаалийн хууль тогтоомжийн дагуу үнэн зөв мэдүүлж, гаалийн хилээр нэвтрүүлэх;
2.1.4.Засгийн газраас тогтоосон хугацаанд энэ журам болон гэрээнд заасны дагуу барааг гаалийн хилээр нэвтрүүлээгүй тохиолдолд түүнтэй холбогдон гарах аливаа зардал, татварын асуудлыг хариуцах;
2.1.5.татвар төлөх хугацааг сунгасан, хэсэгчлэн төлүүлэх, татвараас чөлөөлсөн барааг нягтлан бодох бүртгэлийн, гаалийн болон татварын хууль тогтоомжийн дагуу үндсэн хөрөнгөөр бүртгэж, тайлагнах, зориулалтын дагуу ашиглах;
2.1.6.аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайланг гэрээний талуудад жил бүр хүргүүлэх;
2.1.7.гэрээнд заасан бараанд ногдуулсан татварыг гаалийн анхны бүрдүүлэлт хийсэн өдрөөс хойш Засгийн газраас тогтоосон хугацаанд төлөх, татварын өр үүсгэхгүй байх;
2.1.8.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.21-д заасан хэрэглэгчийн системтэй байх;
2.1.9.Татварын ерөнхий хуулийн 6.1.18-д заасан татварын схем зохион байгуулахгүй байх.
2.2.1.татвар төлөгчийг татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх, татвараас чөлөөлөх үйл ажиллагааны талаар мэдээллээр хангах;
2.2.2.татвар төлөх хугацааг сунгуулах, хэсэгчлэн төлөх хүсэлтийг судлан үзэж, татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх эсэхийг тодорхойлж, дүгнэлт гаргах;
2.2.3.импортоор оруулах барааны жагсаалтыг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (цаашид "БТКУС" гэх)-ийн дагуу гаалийн байгууллагаар баталгаажуулах;
2.2.4.импортоор оруулах бараа нь дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй болохыг тодорхойлох;
2.2.5.татвар төлөх хугацааг сунгуулах, хэсэгчлэн төлөх хүсэлттэй холбоотой нэмэлт шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг татвар төлөгчөөс шаардах;
2.2.6.энэ журмын 2.2.2-т заасан дүгнэлтээр татвар төлөгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан бол холбогдох үндэслэлийг заан татгалзах хариуг татвар төлөгчид албан бичгээр мэдэгдэх;
2.2.7.татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх хүсэлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
2.2.8.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх, татвараас чөлөөлөхтэй холбоотойгоор шаардсан нэмэлт мэдээлэл, баримт бичгийг тухай бүр гаргаж өгөх;
2.2.9.татвар төлөгчийн төслийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, зөрчил илэрсэн тохиолдолд татвар төлөгчтэй байгуулсан гэрээг цуцлах, хэрэгжилтийг түдгэлзүүлэх санал гаргах;
2.2.10.татвар төлөх хугацааг сунгасан, татвараас чөлөөлсөн барааг татвар төлөгч үндсэн хөрөнгөөр бүртгэж, зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд гэрээнд заасны дагуу хяналт тавих;
2.2.11.татвар төлөгчид Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16.4-т заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд энэ талаар гэрээний талуудад нэн даруй мэдэгдэж, гэрээг цуцлах санал гаргах;
2.2.12.татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх, татвараас чөлөөлөх асуудлын баримт бичгийн бүрдэл, үнэн зөв байдлыг хянах, хариуцах.
2.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх, татвараас чөлөөлөх харилцаанд дараах үүрэгтэй оролцоно:
2.3.1.татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэхээр салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлсэн асуудлыг судлан үзэж, баримт бичгийн бүрдэл хангасан, хууль тогтоомжид нийцэж байгаа тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх арга хэмжээ авах;
2.3.2.татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх, татвараас чөлөөлөх асуудалтай холбоотой нэмэлт мэдээлэл, баримт бичгийг салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шаардах;
2.3.3.хууль тогтоомжид нийцэхгүй байгаа тохиолдолд татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх асуудлыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох үндэслэлийг заан салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан бичгээр мэдэгдэх;
2.3.4.энэ журмын 2.3.1-д заасны дагуу гарсан Засгийн газрын шийдвэрт үндэслэн мөн журмын 4.1.5-д заасан гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах;
2.3.5.гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, зөрчил илэрсэн, эсхүл гэрээний талуудаас гэрээг цуцлах санал ирүүлсэн тохиолдолд гэрээг цуцлах;
2.3.6.татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх, татвараас чөлөөлөх асуудлаар гаалийн болон татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг арга зүйн зөвлөмжөөр хангах.
2.4.Гаалийн байгууллага татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх, татвараас чөлөөлөх харилцаанд дараах үүрэгтэй оролцоно:
2.4.1.татвар төлөгчийн БТКУС-ийн дагуу ангилсан импортоор оруулах барааны жагсаалтыг хянан баталгаажуулах;
2.4.2.гэрээнд заасан барааны гаалийн бүрдүүлэлтийг гаалийн хууль тогтоомжийн дагуу хийх бөгөөд хууль тогтоомж, энэ журамд заасны дагуу барааг гаалийн хилээр нэвтрүүлэх;
2.4.3.татвар төлөх хугацааг сунгасан, хэсэгчлэн төлүүлэх, татвараас чөлөөлсөн бараанд хууль тогтоомжийн дагуу татварын албатай хамтран хяналт шалгалт хийх;
2.4.4.бараанд ногдох татварын тооцоог тухай бүр тэмдэглэж, гаалийн бүрдүүлэлт хийсэн өдрөөс хойш Засгийн газраас тогтоосон хугацаанд татварыг бүрэн төлүүлэх;
2.4.5.энэ журмын 2.4.4-т заасны дагуу татвараа төлөөгүй бол тэдгээрийг хураах ажиллагааг гаалийн болон татварын хууль тогтоомжийн дагуу татварын албатай хамтран хэрэгжүүлэх.
2.5.Татварын алба татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх, татвараас чөлөөлөх харилцаанд дараах үүрэгтэй оролцоно:
2.5.1.татвар төлөх хугацааг сунгасан, хэсэгчлэн төлүүлэх, татвараас чөлөөлсөн бараанд хууль тогтоомжийн дагуу гаалийн байгууллагатай хамтран хяналт шалгалт хийх;
2.5.2.татварын хууль тогтоомжийн дагуу хугацаанд нь төлөөгүй татварын өр хураах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд гаалийн байгууллагатай хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх.
Гурав.Татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх хүсэлт
гаргахад тавигдах шаардлага
3.1.Үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийн төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь 20.0 (хорин) тэрбум төгрөг болон түүнээс дээш байна.
3.2.Эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн шинээр барих, эсхүл өргөтгөх ажлын хүчин чадлын хэмжээ нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40.5-д заасны дагуу цахилгаан эрчим хүчний хувьд 5 мегаваттаас дээш, дулааны эрчим хүчний хувьд 1.5 мегаваттаас дээш байна.
3.3.Үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийн импортоор оруулах бараа нь тэдгээрийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй барилгын материал, дэд бүтэц, тоног төхөөрөмж байна. Дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй бараа гэдэгт Засгийн газрын 2019 оны 90 дүгээр тогтоолоор баталсан "Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалт"-д зааснаас бусад барааг ойлгоно.
3.4.Эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн импортоор оруулах бараа нь түүний үндсэн хөрөнгөд бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй тоног төхөөрөмж байна. Дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй тоног төхөөрөмжийг эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тодорхойлно.
3.5.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу татвар төлөх хугацааг 2 сар хүртэл хугацаагаар сунгах, эсхүл 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хүсэлт гаргахад энэ журмын 7.2, 7.7-д заасан иж бүрдлийг хангасан байна. (Энэ хэсгийг Засгийн газрын 2025 оны 79 дүгээр тогтоолоор нэмсэн)
Дөрөв.Татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх,
татвараас чөлөөлөх үйл ажиллагаа
4.1.Татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх, татвараас чөлөөлөх үйл ажиллагааг доор дурдсаны дагуу хэрэгжүүлнэ:
4.1.1.1.эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн тухайд одоо ажиллаж байгаа эх үүсвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүчин чадлыг өргөтгөхөд шаардлагатайг нотлох баримт бичиг;
4.1.1.2.импортоор оруулах барааны жагсаалт, тэдгээрийн тоо хэмжээ, нэгжийн үнэ зэрэг мэдээллийг бүрэн тусгасан бараа нийлүүлэгчтэй байгуулсан хүчин төгөлдөр гэрээний хуулбар;
4.1.1.3.барааг импортоор оруулах үе шат, хугацаа, татвар хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлөх хуваарийн санал;
4.1.1.4.татвар төлөгчийн татварын эрсдэлийн үнэлгээ;
4.1.1.5.аудитын байгууллагаар баталгаажуулсан татвар төлөгчийн өмнөх оны болон сүүлийн тайлант хугацааны санхүүгийн тайлан;
4.1.1.6.холбогдох бусад баримт бичиг.
4.1.2.салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 4.1.1-д заасан хүсэлтийг судлан үзэж, татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх эсэхийг дараах үйл ажиллагааны дагуу тодорхойлж, дүгнэлт гаргах бөгөөд уг дүгнэлтэд үндэслэн мөн журмын 2.2.6, эсхүл 2.2.7-д заасан арга хэмжээг авна:
4.1.2.1.энэ журмын 4.1.1-д заасан баримт бичгийг холбогдох тусгай зөвшөөрлийг авахад бүрдүүлсэн баримт бичигтэй тулган нягталж, эдгээр баримт бичгийн үнэн зөв байдлыг хянан баталгаажуулах;
4.1.2.2.төслийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судлах, үнэлэх, дүгнэлт гаргах, төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь энэ журмын 3.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох;
4.1.2.3.татвар төлөгчийн санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийж, түүний санхүүгийн чадавхыг үндэслэн хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлэх татварын хэмжээг тогтоох;
4.1.2.4.төслийн онцлог, үр өгөөж, хэрэгжих хугацаа зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх хугацаа, хуваарийн саналыг боловсруулах;
4.1.2.5.импортоор оруулах бараа нь дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй болохыг тодорхойлох.
4.1.3.1.татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх шаардлагатай болохыг тодорхойлсон салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний энэ журмын 4.1.2-т заасан санал, дүгнэлт, тодорхойлолт;
4.1.3.2.энэ журмын 4.1.1-д заасан баримт бичгийн бүрдэл;
4.1.3.3.эрх бүхий байгууллагаас хянан баталгаажуулсан татвар төлөгчийн тухайн төсөлд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ, төслийн хэрэгжих хугацаа, хамрах хүрээ, төлөх татварын хэмжээ зэрэг мэдээллийг агуулсан техник, эдийн засгийн үндэслэл;
4.1.3.4.эрх бүхий байгууллагаас хянан баталгаажуулсан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;
4.1.3.5.барилга байгууламж барих бол эрх бүхий байгууллагаас баталсан зураг төсөл;
4.1.3.6.үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийн тухайд тухайн үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн төлөвлөгөө, тусгай зөвшөөрөл хүсэхтэй холбогдуулан өгсөн тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал;
4.1.3.7.үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлагын тухайд тухайн удирдлагатай гэрээ байгуулах паркийн нэгжийн жагсаалт;
4.1.3.8.үйлдвэрлэл, технологийн паркийн нэгжийн тухайд үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлагад гаргасан татвар төлөх хугацааг сунгуулах, хэсэгчлэн төлөх хүсэлт, түүнтэй байгуулсан гэрээ, техник, технологийн түвшний үнэлгээ;
4.1.3.9.холбогдох бусад баримт бичиг.
4.1.4.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 4.1.3-т заасан хүсэлтийг судлан үзэж, баримт бичгийн бүрдэл хангасан, хууль тогтоомжид нийцэж байгаа тохиолдолд Засгийн газрын шийдвэрийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ;
4.1.5.Засгийн газар татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх асуудлаар шийдвэр гаргаж, салбарын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдэд татвар төлөгчтэй гэрээ байгуулах эрх олгоно;
4.1.6.энэ журмын 4.1.5-д заасан шийдвэрийг үндэслэн салбарын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд энэ журмын 1 дүгээр хавсралтаар баталсан загварын дагуу татвар төлөгчтэй гэрээ байгуулна. Энэхүү гэрээнд заасан гаалийн байгууллагын эрх, үүргийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төлөөлөн гэрээ байгуулна. (Энэ заалтад Засгийн газрын 2025 оны 79 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
4.1.7.гэрээнд заасан барааны нэр төрөл, тоо хэмжээ, импортоор оруулах хугацааны хуваарийг тэдгээрийн нийт үнийн дүнг нэмэгдүүлэхгүйгээр төслийн үе шаттай уялдуулан, Засгийн газраас тогтоосон хугацаанд хэрэгжүүлэхээр гэрээний талууд нэг удаа өөрчилж болно;
4.1.8.гаалийн байгууллага гэрээнд заасан барааны татварын дүнгээс багагүй хэмжээний татвар төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө, Засгийн газрын үнэт цаас, банкны баталгаа, дуусаагүй барилга болон гаалийн хууль тогтоомжоор зөвшөөрсөн бусад төрлийн хөрөнгийг барьцаална;
4.1.9.энэ журмын 4.1.8-д заасан барьцаалах ажиллагааг Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, гаалийн болон татварын хууль тогтоомжийг баримтлан хэрэгжүүлнэ;
4.1.10.гаалийн байгууллага энэ журмын 4.1.8-д заасан хөрөнгийг барьцаалах гэрээ, банкны баталгаанд үндэслэн гэрээнд заасан барааг гаалийн хилээр нэвтрүүлнэ;
4.1.11.эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжтэй энэ журмын дагуу байгуулсан гэрээнд заасан барааг импортоор оруулахад гаалийн байгууллага Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.21-д заасны дагуу гаалийн татвараас чөлөөлнө;
4.1.12.үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжтэй энэ журмын дагуу байгуулсан гэрээнд заасан барааг Засгийн газраас тогтоосон хугацаанд өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэж үндсэн үйл ажиллагаандаа ашигласан бол гаалийн байгууллага Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.20-д заасны дагуу гаалийн татвараас чөлөөлнө.
Тав.Хяналт шалгалт хийх
5.1.Салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Засгийн газраас татвар төлөх хугацааг сунгасан хугацаанд татвар төлөгчийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллана.
5.2.Гаалийн байгууллага болон татварын алба нь гаалийн болон татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн хэрэгжилтэд жил бүр тусгай удирдамжийн дагуу хамтарсан хяналт шалгалт хийнэ.
5.3.Энэ журмын 5.2-т заасан хамтарсан хяналт шалгалтаар татвар төлөгчийн импортолсон бараа Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.20, 38.1.21, 40.4, 40.5-д заасан шаардлагыг хангаагүй нь тогтоогдсон бол татварын болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу татварыг нөхөн төлүүлж, татвар төлөгчид холбогдох арга хэмжээг авна.
5.4.Гаалийн байгууллага болон татварын алба энэ журмын 5.2-т заасан хамтарсан хяналт шалгалтын үр дүнг санхүү, төсвийн болон салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
5.5.Гэрээний талууд хууль тогтоомжид заасны дагуу татвар төлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хууль болон гэрээг зөрчсөн тохиолдолд татвар төлөгчтэй байгуулсан гэрээг цуцлах, эсхүл хэрэгжилтийг түдгэлзүүлж болно.
Зургаа.Татвар төлөх
6.1.Татвар төлөгч нь гэрээнд заасан бараанд ногдуулсан татварыг гаалийн анхны бүрдүүлэлт хийсэн өдрөөс хойш гэрээнд заасан хуваарийн дагуу Засгийн газраас тогтоосон хугацаанд бүрэн төлнө.
6.2.Татвар төлөгч нь энэ журмын 6.1-д заасны дагуу татварыг төлөөгүй бол гаалийн байгууллага болон татварын албаны хамтарсан ажлын хэсэг гаалийн болон татварын хууль тогтоомжийн дагуу татварын өр хураах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
6.3.Татварыг Засгийн газраас тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 50.1.4-т заасны дагуу татварын өр үүсэж, татварын хууль тогтоомжид заасны дагуу алданги тооцно.
6.4.Татварын өр, авлагыг өөр татвар төлөгчид шилжүүлэхгүй.
Долоо.Татвар төлөх хугацааг 2 сар хүртэл сунгах,
2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх
(Энэ хэсгийг Засгийн газрын 2025 оны 79 дүгээр тогтоолоор нэмсэн)
7.1.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу татвар төлөх хугацааг 2 сар хүртэл сунгах, эсхүл 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж болно.
7.2.Татвар төлөгч нь татвар төлөх хугацааг сунгуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлэх хүсэлтээ дараах баримт бичгийн хамт харьяалах төсвийн ерөнхийлөн захирагч, эсхүл Засгийн газрын гишүүнд албан бичгээр хүргүүлнэ:
7.2.1.импортоор оруулах барааны жагсаалт, тэдгээрийн тоо хэмжээ, нэгжийн үнэ зэрэг мэдээллийг бүрэн тусгасан бараа нийлүүлэгчтэй байгуулсан хүчин төгөлдөр гэрээний хуулбар;
7.2.2.барааг импортоор оруулах үе шат, хугацаа, татвар хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлөх хуваарийн санал;
7.2.3.аудитын байгууллагаар баталгаажуулсан татвар төлөгчийн өмнөх оны болон сүүлийн тайлант хугацааны санхүүгийн тайлан;
7.2.4.татварын өргүй тухай татвар, гаалийн байгууллагын тодорхойлолт;
7.2.5.холбогдох бусад баримт бичиг.
7.3.Салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл төсвийн ерөнхийлөн захирагч энэ журмын 7.2-т заасан хүсэлтийг судлан үзэж, хууль тогтоомжид нийцсэн тохиолдолд татвар төлөх хугацааг сунгах, эсхүл хэсэгчлэн төлүүлэх саналаа санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
7.4.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 7.3-т заасан саналыг судлан үзэж, хууль тогтоомжид нийцэж баримт бичгийн бүрдэл хангасан тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.
7.5.Засгийн газар татвар төлөх хугацааг сунгах, эсхүл хэсэгчлэн төлүүлэх шийдвэр гаргасан тохиолдолд харьяалах төсвийн ерөнхийлөн захирагч болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн бараа импортлогч татвар төлөгч этгээдтэй энэ журмын 2 дугаар хавсралтаар баталсан загварын дагуу гэрээ байгуулна.
7.6.Засгийн газрын шийдвэр, энэ журмын 7.5-д заасан гэрээг үндэслэн гаалийн байгууллага тухайн барааг зохих журмын дагуу улсын хилээр нэвтрүүлнэ.
7.7.Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн импортлох барааны гаалийн болон бусад татвар төлөх хугацааг хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлэхэд татвар төлөх банкны баталгаа, эсхүл хууль тогтоомжид заасан барьцаа хөрөнгө шаардана.
7.8.Төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн импортлох барааны гаалийн болон бусад татвар төлөх хугацаа сунгахад энэ журмын 7.7-д заасан баталгаа, барьцаа хөрөнгө шаардахгүй байж болно.
7.9.Энэ журмын 7.8-д заасан төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж тогтоосон хугацаандаа албан татвар төлж барагдуулаагүй тохиолдолд харьяалах төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн жилийн төсвийн багцын ерөнхий орлогын данснаас татварыг суутгана.
----o0o----
1
Татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх,
татвараас чөлөөлөх журмын 1 дүгээр хавсралт
(Засгийн газрын 2025 оны 79 дүгээр
тогтоолоор хавсралтыг дугаарласан)
БАТЛАВ:
|
САНГИЙН САЙД
....................................
|
…………….. САЙД
.........................................
|
"...................." ХХК-ИЙН /Эрх бүхий албан тушаалтан/
............................................
|
ТАТВАР ТӨЛӨХ ХУГАЦААГ СУНГАХ, ХЭСЭГЧЛЭН
ТӨЛҮҮЛЭХ ТУХАЙ ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ
|
..... оны ..… дугаар сарын .....-ны өдөр |
№....... |
Улаанбаатар хот |
Улсын бүртгэлийн .......................... дугаартай "........................" ХХК нь "........................." төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийг .................... яамнаас ............................. гэж тодорхойлсон.
(Үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийн хувьд) Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь Засгийн газрын ...... оны ...... дугаар тогтоолоор баталсан журмын .......-д заасан .......... төгрөгөөс дээш буюу ............... төгрөг байхаар тооцсон.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн ...... дахь хэсэг, Засгийн газрын ....... оны ......... дугаар тогтоолын ........ дахь заалтыг тус тус үндэслэн нэг талаас Монгол Улсын Засгийн газар, түүнийг төлөөлж Сангийн сайд ................, ..................... сайд ................., нөгөө талаас улсын бүртгэлийн ................... дугаартай "................." ХХК, түүнийг төлөөлж тус компанийн ........................... (цаашид "татвар төлөгч" гэх) нар (цаашид хамтад нь "талууд", дангаар нь "тал" гэх) татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх тухай гурван талт гэрээ (цаашид "гэрээ" гэх)-г байгуулахаар харилцан тохиролцож;
Татвар төлөгчийн хэрэгжүүлж буй "......................" төсөл (цаашид "төсөл" гэх)-д ашиглахаар импортоор оруулах ............................... (цаашид "бараа" гэх)-ийн …………………….. татвар (цаашид "татвар" гэх)-ыг ........... жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх харилцааг зохицуулах зорилгоор энэхүү Гэрээг байгуулав.
Нэг.Ерөнхий зүйл
Талууд дараахыг нотолж байна:
1.1.Засгийн газрын .......... оны ......... дугаар тогтоолоор татвар төлөгчийн хэрэгжүүлж буй төсөлд ашиглахаар импортоор оруулах барааны татварыг ............ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг зөвшөөрсөн.
1.2.Татвар төлөгч нь ............................... хаягт байрлах газарт ............. төгрөгийн санхүүжилттэй, (эрчим хүчний төслийн хувьд) …. мегаваттын хүчин чадал бүхий ..... төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төсөлд зориулан импортоор оруулах барааны татварыг ....... жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, гэрээ байгуулах хүсэлтээ ирүүлсэн.
1.3.Татвар төлөгч нь бие даасан хуулийн этгээд бөгөөд түүний хараат болон охин компани, толгой компани тэдгээртэй адилтгах аливаа харилцан хамааралтай этгээд болон татвар төлөгчтэй эд хөрөнгийн хувьд хамааралтай аливаа этгээд нь гэрээний дагуу татвар хэсэгчлэн төлөх эрхийг эдлэхгүй.
Хоёр.Талуудын эрх, үүрэг
2.1.Татвар төлөгч нь гэрээний дагуу дараах эрх, үүрэгтэй. Үүнд:
2.1.1.гэрээний хавсралтад заасан бараанаас бусад барааг гаалийн хилээр нэвтрүүлэх тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу тухай бүр татвараа төлөх;
2.1.2.гэрээний хавсралтад заасан барааны гаалийн бүрдүүлэлтийг өөрийн нэр дээр хийх;
2.1.3.гэрээнд заасан барааг гаалийн хууль тогтоомжийн дагуу үнэн зөв мэдүүлж, гаалийн хилээр нэвтрүүлэх;
2.1.4.импортоор оруулсан бараанд ногдох, хэсэгчлэн төлөх татварыг нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжийн дагуу өөрийн санхүүгийн тайланд "өглөг" хэлбэрээр бүртгэж, тайлагнах;
2.1.5.татвар төлөх хугацааг сунгуулсан барааг нягтлан бодох бүртгэл, татварын хууль тогтоомжийн дагуу бүртгэж, тайлагнах.
2.1.6.татвар төлөх хугацааг сунгуулсан барааг үндсэн хөрөнгөөр бүртгэж, зориулалтын дагуу ашиглах;
2.1.7.гэрээний хавсралтад заасан бараанд ногдуулсан татварыг тухай бүр гаалийн бүрдүүлэлт хийсэн өдрөөс хойш .... жилийн дотор бүрэн төлөх;
2.1.8.татвар төлснөөс хойш ажлын 5 хоногийн дотор гэрээний 2.1.7-д заасны дагуу төлсөн татварын тооцоог гаалийн байгууллагатай тооцоо нийлж өр, авлага үүсгэхгүй байх нөхцөл бүрдүүлж ажиллах;
2.1.9.гэрээний 2.1.7-д заасан хугацаанд татварыг төлөөгүй тохиолдолд хуулиар тогтоосон хугацаанд татвар төлөөгүй гэж үзэн, төлөөгүй татварыг татварын хууль тогтоомжид заасан алданги, торгуулийн хамт бүрэн төлөх;
2.1.10.гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй тохиолдлоос болж гэрээнд заасан үүргээ бүрэн, эсхүл түр хугацаагаар гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд энэ талаар гэрээний талуудад ажлын 10 хоногийн дотор бичгээр мэдэгдэх;
2.1.11.төсөлд оруулсан хөрөнгө оруулалт, импортын мэдээллийг ............ яам, гаалийн байгууллагатай баталгаажуулан гэрээний талуудад сар бүрийн 10-ны дотор багтаан ирүүлэх;
2.1.12.төсөлд оруулсан хөрөнгө оруулалтыг төсөл хэрэгжүүлэгч охин болон хамаарал бүхий компанийн санхүүгийн тайланд тусгах бөгөөд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээ хөндлөнгийн аудитын байгууллагаар жил бүр баталгаажуулна. Баталгаажсан хөрөнгө оруулалтын хэмжээг, .............. яамтай тооцоо нийлсний үндсэн дээр дараа улирлын эхний сарын 30-ны дотор гэрээний талуудад хүргүүлэх;
2.1.13.гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ талуудын зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэхгүй байх;
2.1.14.Нэмэгдсэн өртгийн татварын тухай хуулийн 4.1.21-д заасан хэрэглэгчийн системтэй байх;
2.1.15.Татварын ерөнхий хуулийн 6.1.18-д заасан татварын схем зохион байгуулахгүй байх.
2.2.Сангийн яам нь дараах эрх, үүрэгтэй. Үүнд:
2.2.1.гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, түүнийг биелүүлэхийг татвар төлөгчөөс шаардах;
2.2.2.татвар төлөгчтэй татварын асуудлаар шууд харилцах;
2.2.3.гэрээ байгуулагдсан талаарх мэдээллийг гаалийн байгууллагад ажлын 5 хоногийн дотор мэдэгдэх;
2.2.4.гэрээний хэрэгжилтэд зөрчил илэрсэн, эсхүл гэрээний талуудаас гэрээг цуцлах санал ирүүлсэн тохиолдолд гэрээг цуцлах;
2.2.5.татвар төлөгчөөс гэрээний дагуу төлөх татвараа хугацаанд нь бүрэн төлөхийг шаардах.
2.3. ................... яам нь дараах эрх, үүрэгтэй. Үүнд:
2.3.1.гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, түүнийг биелүүлэхийг татвар төлөгчөөс шаардах;
2.3.2.татвар төлөгчтэй түүний хэрэгжүүлж буй төслийн асуудлаар шууд харилцах, төслийн үйл ажиллагаа, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, зөрчил илэрсэн тохиолдолд татвар төлөгчтэй байгуулсан гэрээг цуцлах санал гаргах;
2.3.3.татвар төлөгч татвар төлөх хугацааг сунгуулсан барааг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих;
2.3.4.гэрээний 2.1.11-д заасны дагуу татвар төлөгчийн ирүүлсэн хөрөнгө оруулалтын мэдээ, тайланг хянан баталгаажуулах;
2.3.5.татвар төлөгчийн хэрэгжүүлж буй төсөл хэрэгжих боломжгүй, эсхүл үндсэн зорилгоос өөр байдлаар хэрэгжих, эсхүл төслийн ажил нь төлөвлөсөн хугацаанаас өөрчлөгдөхөөр бол энэ талаар ажлын 5 хоногт багтаан Сангийн яаманд мэдэгдэх.
2.4.Гаалийн байгууллага дараах эрх, үүрэгтэй. Үүнд:
2.4.1.гэрээнд заасан барааны гаалийн бүрдүүлэлтийг гаалийн хууль тогтоомжийн дагуу хийж, барааг гаалийн хилээр нэвтрүүлэх;
2.4.2.бараанд ногдох татварын тооцоог тухай бүр тэмдэглэж, гаалийн бүрдүүлэлт хийсэн өдрөөс хойш ..... жилийн дотор татварыг бүрэн төлүүлэх;
2.4.3.татвар төлөгч гэрээнд заасан барааг гаалийн хилээр нэвтрүүлэх тухай бүрд гэрээний 3.1-д заасан баримтыг үйлдэж, талуудад хүргүүлэх;
2.4.4.татвар төлөх хугацааг сунгасан, татвараас чөлөөлсөн бараанд хууль тогтоомжийн дагуу татварын албатай хамтран хяналт шалгалт хийж, зөрчил илэрсэн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх;
2.4.5.татвар төлөх хугацаа дуусмагц тооцоо нийлж, авлага үүссэн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцож Сангийн яаманд мэдэгдэх;
2.4.6.гэрээний 2.1.7-д заасны дагуу татвараа төлөөгүй бол татварын өр хураах үйл ажиллагааг татварын хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх.
Гурав.Гаалийн бүрдүүлэлт хийх
3.1.Барааг гаалийн хилээр нэвтрүүлэх тухай бүрд тухайн бараанд хийх гаалийн бүрдүүлэлтийг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (БТКУС)-ийн дагуу нэр, нэр төрөл, тоо ширхэг, үнийн дүн зэргийг гэрээний хавсралтад заасан жагсаалтын дагуу татвар төлөгч болон гаалийн байгууллага хамтран тулгалт хийж, холбогдох татварын хэмжээг тодорхойлж гарын үсэг зурж баталгаажуулан 4 хувь баримт үйлдэнэ.
3.2.Гаалийн байгууллага гэрээний 3.1-д заасан мэдээллийг нэгтгэн жил бүрийн эхний сард багтаан Сангийн яам болон .................. яаманд тус тус хүргүүлнэ.
3.3.Гэрээний 3.1-д заасан барааны үнэ, татварын хэмжээ гэрээний хавсралтад зааснаас зөрөх тохиолдолд татвар төлөгч холбогдох тайлбарыг баримтын хамт гаалийн байгууллагад гаргаж өгнө.
Дөрөв.Татвар төлөх
4.1.Гэрээний хавсралтад заасан импортоор оруулах бараанд хийх гаалийн бүрдүүлэлтийн хугацаа нь харилцан адилгүй буюу ...... оны ..... дугаар сарын .....-ны өдрөөс ...... оны ..... дугаар сарын ....-ны өдөр хүртэл байна.
4.2.Татвар төлөгч холбогдох татварыг дараах хуваарийн дагуу төлнө. Үүнд:
4.2.1.татвар төлөгч гэрээний хавсралтад заасан бараанд ногдуулсан татварыг гаалийн анхны бүрдүүлэлт хийсэн өдрөөс хойш ..... жилийн дотор гэрээнд заасан хуваарийн дагуу төлнө.
4.2.2.гэрээний хавсралтад заасан бараанд ногдуулсан татварыг төлөх эцсийн хугацаа нь ...... оны ....... дугаар сарын .....-ны өдөр байна.
4.3.Гэрээний 4.1-д заасан хугацаанаас хойш татвар төлөгчийн импортоор оруулсан барааны татвар төлөх хугацааг сунгахгүй бөгөөд татвар төлөгч нь хууль тогтоомжийн дагуу тус бараанд ногдуулсан татварыг хугацаанд нь төлөх үүрэгтэй.
4.4.Гэрээний 4.2-т заасны дагуу татварыг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хамааруулж алданги, 82 дугаар зүйлд заасан торгууль төлөх бөгөөд татварын өрийг Татварын ерөнхий хуульд заасны дагуу барагдуулна.
4.5.Гэрээний хавсралтад зааснаас бусад бараа нь гэрээнд хамаарахгүй бөгөөд түүнд ногдох татварыг хууль тогтоомжид заасны дагуу төлнө.
4.6.Гэрээний хавсралтад заасан тоног төхөөрөмжийн үнэд тээврийн зардал, агуулахын зардал, дахин сэргээх зардал, торгууль, даатгал болон бусад шимтгэлийг гэрээг байгуулах өдрийн байдлаар татвар төлөгчийн гаргасан урьдчилсан тооцооллоор тооцож шингээсэн болно.
4.7.Гэрээтэй холбогдуулан аливаа төрлийн маргаан үүссэн нь татварыг төлөх хугацааг хойшлуулах, зогсоох үндэслэл болохгүй.
Тав.Гэрээ дуусгавар болох, гэрээг цуцлах
5.1.Талууд гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, гэрээ дүгнэсэн акт үйлдсэнээр гэрээний харилцаа дуусгавар болно.
5.2.Татвар төлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан төслөө зогсоосон, төслийн үйл ажиллагааг огт явуулахгүй 12 буюу түүнээс дээш сар болсон тохиолдолд Сангийн яамны зүгээс гэрээг үл маргах журмаар нэг талын санаачилгаар цуцлах эрхтэй.
5.3.Татвар төлөгч нь хууль тогтоомж болон гэрээ зөрчсөн тухай үндэслэл бүхий санал .......... яамнаас ирүүлсэн, эсхүл татварын хууль тогтоомжид заасан татварын зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд зөрчлийг 3 сарын дотор арилгуулах тухай гэрээний талуудаас албан шаардлага хүргүүлж болно. Энэ хугацаанд татвар төлөгч зөрчлөө арилгаагүй тохиолдолд гэрээний нөгөө талын санаачилгаар гэрээг цуцалж болно.
5.4.Татвар төлөгч нь гэрээг байгуулахтай холбоотой баримт бичиг, мэдээллийг хуурамчаар үйлдсэн нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөх ёстой үлдсэн татварыг алданги, торгуулийн хамт татвар төлөх ёстой үүрэг үүссэн өдрөөс тооцон үүнийг Татварын ерөнхий хуулийн 82.1-д заасан татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд хамааруулж тус хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
5.5.Гэрээний 5.2, 5.3-т заасан үндэслэлээр гэрээ цуцлагдсан тохиолдолд татвар төлөгч нь гэрээний дагуу төлөх ёстой сунгасан хугацааны татварыг, алданги, торгуулийн хамт Татварын ерөнхий хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасны дагуу төлнө.
5.6.Гэрээг цуцалсан нь татвар төлөгч татвар төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
5.7.Татвар төлөгч нь татвар төлөх хугацаа нь сунгагдсан барааг зориулалтын бусаар ашиглах, бусдад шилжүүлсэн тохиолдолд Сангийн яамны зүгээс гэрээг цуцлах бөгөөд гэрээний 5.4-т заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
5.8.Татвар төлөгч нь өөрчлөн байгуулагдах, хуулийн этгээдийн хэлбэрээ өөрчлөх тохиолдолд энэ талаар бусад талуудад 30 хоногийн өмнө гэрээний нөгөө талд урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авах үүрэгтэй.
5.9.Татвар төлөгч өөрчлөн байгуулагдсан, хуулийн этгээдийн хэлбэрээ өөрчлөхөөр бол энэ тухай Сангийн яаманд урьдчилан мэдэгдэх бөгөөд эрх залгамжилж авах этгээд, өөрчлөн байгуулагдсаны үр дүнд бий болсон этгээдэд татвар төлөгчийн гэрээнд заасан эрх, үүрэг шилжих эсэхийг Сангийн яам шийдвэрлэнэ.
5.10.Гэрээний 5.2-т заасан "хүндэтгэн үзэх шалтгаан" гэдэгт татвар төлөгчөөс үл хамаарсан шалтгаанаар, эсхүл түүний гэрээгээр гаргасан баталгаанаас бусад асуудлаар төрийн эрх бүхий байгууллагын буруутай шийдвэрээс болж төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй байхыг ойлгоно.
Зургаа.Бусад зүйл
6.1.Талууд гэрээг байгуулж байгаа нь Монгол Улсад үйлчилж буй хууль тогтоомжийг өөрөөр ойлгох, тайлбарлах, тогтворжуулах үндэслэл болохгүй бөгөөд гэрээний хугацаанд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт орсон, шинээр батлагдсан нь түүнийг дагаж мөрдөхгүй байх үндэслэл болохгүй. Энэ заалт нь барааг гаалийн хилээр нэвтрүүлж, бүрдүүлэлт хийснээс хойш холбогдох татварын хувь хэмжээ өөрчлөгдсөн тохиолдолд татвар төлөгчийн төлөх ёстой татварын хэмжээг өөрчлөх үндэслэл болохгүй.
6.2.Гэрээний хугацаа дуусахад гаалийн байгууллага болон татварын албаны хамтарсан хяналт шалгалтаар гэрээнд заасан бараа нь татвар төлөгчийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэж, ашигласан байх нөхцөл шаардлага хангагдсан нь тогтоогдсон тохиолдолд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.20-д заасны дагуу холбогдох барааг гаалийн албан татвараас чөлөөлнө.
6.3.Талууд гэрээтэй холбоотой асуудлаар мэдэгдэл хүргүүлэх бол дараах хаягаар харилцах бөгөөд энэ нь гэрээний талаар албан ёсоор харилцах этгээдүүд болно:
Сангийн яам:
Харилцах газар: .....................
Албан тушаалтан: .....................
Хаяг: ..................................
Утас: .......................
...................... яам:
Харилцах газар: .......................
Албан тушаалтан: ............
Хаяг: ............................
Утас: ...............
Татвар төлөгч:
Харилцах газар: ......................
Албан тушаалтан: ..................
Хаяг: .............................
Утас: ...................
Талууд мэдэгдэл хүргүүлэх этгээдийн мэдээлэл солигдсон тохиолдолд энэ талаар тухай бүр ажлын 5 хоногт багтаан мэдэгдэнэ.
6.4.Гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй тохиолдол гэдэгт хар салхи, гал түймэр, цасан шуурга, хүчтэй ширүүн аадар бороо, цар тахал, халдварт өвчин, эрх бүхий байгууллагаас хорио цээр тогтоох болон бусад байгалийн хүчин зүйлс, түүнчлэн цэрэг дайны үйл ажиллагаа, бүх нийтийг хамарсан бослого, үймээн самуун (үүнд талуудын ажилтнуудын ажил хаялтыг тооцохгүй), төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр буюу экспорт, импортын хориг, боомтын хяналтын арга хэмжээ зэрэг талуудын хүсэл зоригоос үл хамаарч бий болсон, түүнийг зогсоох боломжгүй байгалийн гамшигт үзэгдэл, гэнэтийн болон давагдашгүй нөхцөл байдлыг ойлгоно. Энэ тохиолдолд гэрээний 2.1.10-д заасны дагуу мэдэгдэх бөгөөд гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй тохиолдлыг холбогдох эрх бүхий төрийн байгууллагын албан ёсны дүгнэлтийг үндэслэн Талууд баталгаажуулна.
6.5.Гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй тохиолдол бий болсон тухай энэ гэрээний 6.4-т заасны дагуу баталгаажуулснаар Засгийн газраас албан татвар төлөх хугацааг сунгахаар тогтоосон хугацааг хэтрүүлэхгүйгээр тоног төхөөрөмж импортлох хуваарийг нийт үнийн дүнг нэмэгдүүлэхгүйгээр гэрээний талууд өөрчилж болно.
6.6.Гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй тохиолдол гарсан, эсхүл гэрээний дагуу хэрэгжүүлэх төслийн хугацаа сунгагдсан нь гэрээнд заасан хариуцлагаас чөлөөлөгдөх, татвар төлөхгүй байх үндэслэл болохгүй.
6.7.Гэрээнд тусгагдаагүй бусад асуудлыг хууль тогтоомжийн дагуу зохицуулна.
6.8.Гэрээ нь ......... нүүр ........ хуудас, ........ хавсралттай бөгөөд хавсралт нь гэрээний салшгүй хэсэг болно.
6.9.Талууд харилцан тохиролцож гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд уг нэмэлт, өөрчлөлтийг бичгээр үйлдэж, талуудын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.
6.10.Талууд гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан өдрөөс эхлэн гэрээ хүчин төгөлдөр болно.
6.11.Гэрээг монгол хэлээр .......... хувь үйлдсэн бөгөөд талууд тус бүр болон Гаалийн ерөнхий газар 1 хувийг хадгална.
----o0o----
Татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх,
татвараас чөлөөлөх тухай гурван талт
гэрээний хавсралт
"....................." ХХК-ийн хэрэгжүүлж байгаа "....................." төслийн ажилд зориулан импортоор оруулах .................................-ын жагсаалт, тэдгээрийг импортоор оруулах үе шат, хугацааны хуваарь
|
№ |
БТКУС-ын код |
................-ын нэр |
Хэмжих нэгж |
Тоо хэмжээ |
Үнийн дүн |
Гаалийн албан татварын хэмжээ |
Нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээ |
Импортоор оруулах үе шат |
Импортоор оруулах хугацааны хуваарь |
Татвар төлөх хугацааны хуваарь |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Нийт |
|
|
|
|
|
|
||||
1
Татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх, татвараас чөлөөлөх журмын 2 дугаар хавсралт
БАТЛАВ:
|
САНГИЙН САЙД
....................................
|
…………….. /салбарын сайд эсхүл төсвийн ерөнхийлөн захирагч/ .........................................
|
"...................." ХХК-ИЙН /эрх бүхий албан тушаалтан/
............................................
|
ТАТВАР ТӨЛӨХ ХУГАЦААГ 2 САР ХҮРТЭЛ ХУГАЦААГААР СУНГАХ, 2 САРЫН ХУГАЦААНД ХЭСЭГЧЛЭН ТӨЛҮҮЛЭХ ТУХАЙ ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ
(Засгийн газрын 2025 оны 79 дүгээр тогтоолоор нэмсэн)
|
... оны ... дугаар сарын ...-ны өдөр |
№... |
Улаанбаатар хот |
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Засгийн газрын ... оны ... дугаар тогтоолын ... дахь заалтыг тус тус үндэслэн нэг талаас Монгол Улсын Засгийн газар, түүнийг төлөөлж Сангийн сайд ................, ..................... төсвийн ерөнхийлөн захирагч ................., нөгөө талаас улсын бүртгэлийн ................... дугаартай "................." ХХК, түүнийг төлөөлж тус компанийн ........................... (цаашид "татвар төлөгч" гэх) нар (цаашид хамтад нь "талууд", дангаар нь "тал" гэх) татвар төлөх хугацааг 2 сар хүртэл сунгах, эсхүл 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай гурван талт гэрээ (цаашид "гэрээ" гэх)-г байгуулахаар харилцан тохиролцож;
Татвар төлөгчийн хэрэгжүүлж буй "......................" төсөл (цаашид "төсөл" гэх)-д ашиглахаар импортоор оруулах ............................... (цаашид "бараа" гэх)-ийн …………………….. татвар (цаашид "татвар" гэх)-ыг 2 сар хүртэл хугацаанд сунгах, эсхүл 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх харилцааг зохицуулах зорилгоор энэ гэрээг байгуулав.
Нэг.Ерөнхий зүйл
Талууд дараахыг нотолж байна:
1.1.Засгийн газрын ... оны ... дугаар тогтоолоор татвар төлөгчийн импортоор оруулах барааны татвар төлөх хугацааг 2 сар хүртэл хугацаатай сунгах, эсхүл 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг зөвшөөрсөн.
1.2........................ нь ................... зориулан импортоор оруулах барааны татвар төлөх хугацааг 2 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөх, эсхүл сунгах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, гэрээ байгуулах хүсэлтээ ирүүлсэн.
1.3.Татвар төлөгч нь бие даасан хуулийн этгээд бөгөөд түүний хараат болон охин компани, толгой компани, тэдгээртэй адилтгах аливаа харилцан хамааралтай этгээд, татвар төлөгчтэй эд хөрөнгийн хувьд хамааралтай этгээд нь энэ гэрээний дагуу татвар төлөх, эсхүл хэсэгчлэн төлөх эрхийг эдлэхгүй.
Хоёр.Талуудын эрх, үүрэг
2.1.Татвар төлөгч дараах эрх, үүрэгтэй:
2.1.1.энэ гэрээний хавсралтад заасан бараанаас бусад барааг гаалийн хилээр нэвтрүүлэх тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу тухай бүр татвараа төлөх;
2.1.2.энэ гэрээний хавсралтад заасан барааны гаалийн бүрдүүлэлтийг өөрийн нэр дээр хийх;
2.1.3.энэ гэрээнд заасан барааг гаалийн хууль тогтоомжийн дагуу үнэн, зөв мэдүүлж, гаалийн хилээр нэвтрүүлэх;
2.1.4.импортоор оруулсан бараанд ногдох, хэсэгчлэн төлөх татварыг нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжийн дагуу өөрийн санхүүгийн тайланд "өглөг" хэлбэрээр бүртгэж, тайлагнах;
2.1.5.татвар төлөх хугацааг сунгуулсан барааг нягтлан бодох бүртгэл, татварын хууль тогтоомжийн дагуу бүртгэж, тайлагнах;
2.1.6.татвар төлөх хугацааг сунгуулсан барааг зориулалтын дагуу ашиглах;
2.1.7.энэ гэрээний хавсралтад заасан бараанд ногдуулсан татварыг тухай бүр гаалийн бүрдүүлэлт хийсэн өдрөөс хойш 2 сарын дотор бүрэн төлөх;
2.1.8.татвар төлснөөс хойш ажлын 5 өдрийн дотор энэ гэрээний 2.1.7-д заасны дагуу төлсөн татварын тооцоог гаалийн байгууллагатай нийлж өр, авлага үүсгэхгүй байх нөхцөл бүрдүүлж ажиллах;
2.1.9.энэ гэрээний 2.1.7-д заасан хугацаанд татвар төлөөгүй тохиолдолд хуулиар тогтоосон хугацаанд татвар төлөөгүй гэж үзэн, төлөөгүй татварыг татварын хууль тогтоомжид заасан алданги, торгуулийн хамт бүрэн төлөх;
2.1.10.энэ гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ талуудын зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэхгүй байх;
2.1.11.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.21-д заасан хэрэглэгчийн системтэй байх;
2.1.12.Татварын ерөнхий хуулийн 6.1.18-д заасан татварын схем зохион байгуулахгүй байх.
2.2.Сангийн яам дараах эрх, үүрэгтэй:
2.2.1.энэ гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, түүнийг биелүүлэхийг татвар төлөгчөөс шаардах;
2.2.2.татвар төлөгчтэй татварын асуудлаар шууд харилцах;
2.2.3.энэ гэрээ байгуулагдсан талаарх мэдээллийг гаалийн байгууллагад ажлын 5 өдрийн дотор мэдэгдэх;
2.2.4.энэ гэрээний хэрэгжилтэд зөрчил илэрсэн, эсхүл гэрээний талуудаас гэрээг цуцлах санал ирүүлсэн тохиолдолд гэрээг цуцлах;
2.2.5.татвар төлөгчөөс энэ гэрээний дагуу төлөх татвараа хугацаанд нь бүрэн төлөхийг шаардах;
2.2.6.татвар төлөгч заасан хугацаанд татварыг төлж барагдуулаагүй тохиолдолд тухайн татварыг харьяалах төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн жилийн төсвийн багцын ерөнхий орлогын данснаас суутгах.
2.3. ................... төсвийн ерөнхийлөн захирагч дараах эрх, үүрэгтэй:
2.3.1.энэ гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, түүнийг биелүүлэхийг татвар төлөгчөөс шаардах;
2.3.2.татвар төлөгчтэй түүний хэрэгжүүлж буй төслийн асуудлаар шууд харилцах, төслийн үйл ажиллагаа, энэ гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, зөрчил илэрсэн тохиолдолд татвар төлөгчтэй байгуулсан гэрээг цуцлах санал гаргах;
2.3.3.татвар төлөх хугацааг сунгуулсан барааг татвар төлөгч зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих;
2.3.4.татвар төлөгчийн хэрэгжүүлж буй төсөл хэрэгжих боломжгүй болсон, үндсэн зорилгоос өөрөөр хэрэгжих, эсхүл төлөвлөсөн хугацаа өөрчлөгдөхөөр бол энэ талаар ажлын 5 өдөрт багтаан Сангийн яаманд мэдэгдэх.
2.4.Гаалийн байгууллага дараах эрх, үүрэгтэй:
2.4.1.энэ гэрээний хавсралтад заасан барааны гаалийн бүрдүүлэлтийг гаалийн хууль тогтоомжийн дагуу хийж, гаалийн хилээр нэвтрүүлэх;
2.4.2.энэ гэрээний хавсралтад заасан бараанд ногдох татварын тооцоог тухай бүр тэмдэглэж, гаалийн бүрдүүлэлт хийсэн өдрөөс хойш 2 сарын дотор татварыг бүрэн төлүүлэх;
2.4.3.татвар төлөгч энэ гэрээний хавсралтад заасан барааг гаалийн хилээр нэвтрүүлэх бүрд энэ гэрээний 3.1-д заасан баримтыг үйлдэж, талуудад хүргүүлэх;
2.4.4.татвар төлөх хугацааг сунгасан бараанд холбогдох хууль тогтоомжийн дагуу татварын албатай хамтран хяналт, шалгалт хийж, зөрчил илэрсэн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх;
2.4.5.татвар төлөх хугацаа дуусмагц тооцоо нийлж, авлага үүссэн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцож, Сангийн яаманд мэдэгдэх;
2.4.6.энэ гэрээний 2.1.7-д заасны дагуу татвараа төлөөгүй бол татварын өр хураах ажиллагааг татварын хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх.
Гурав.Гаалийн бүрдүүлэлт хийх
3.1.Барааг гаалийн хилээр нэвтрүүлэх бүрд тухайн бараанд хийх гаалийн бүрдүүлэлтийг "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (БТКУС)"-ийн дагуу нэр, нэр төрөл, тоо ширхэг, үнийн дүн зэргийг энэ гэрээний хавсралтад заасан жагсаалтын дагуу татвар төлөгч болон гаалийн байгууллага хамтран тулгалт хийж, холбогдох татварын хэмжээг тодорхойлж, гарын үсэг зурж 4 хувь баримт үйлдэнэ.
3.2.Гаалийн байгууллага энэ гэрээний 3.1-д заасан мэдээллийг Сангийн яам болон .................. төсвийн ерөнхийлөн захирагчид тус тус хүргүүлнэ.
3.3.Энэ гэрээний 3.1-д заасан барааны үнэ, татварын хэмжээ нь энэ гэрээний хавсралтад заасан жагсаалтаас зөрсөн тохиолдолд татвар төлөгч холбогдох тайлбарыг баримтын хамт гаалийн байгууллагад гаргаж өгнө.
Дөрөв.Татвар төлөх
4.1.Энэ гэрээний хавсралтад заасан импортоор оруулах бараанд хийх гаалийн бүрдүүлэлтийн хугацаа нь харилцан адилгүй буюу ... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс ... оны ... дугаар сарын ...-ны өдөр хүртэл байна.
4.2.Татвар төлөгч холбогдох татварыг дараах хуваарийн дагуу төлнө:
4.2.1.татвар төлөгч энэ гэрээний хавсралтад заасан бараанд ногдуулсан татварыг гаалийн анхны бүрдүүлэлт хийсэн өдрөөс хойш 2 сарын дотор төлнө;
4.2.2.энэ гэрээний хавсралтад заасан бараанд ногдуулсан татварыг төлөх эцсийн хугацаа нь ... оны ... дугаар сарын ...-ны өдөр байна.
4.3.Энэ гэрээний 4.1-д заасан хугацаанаас хойш татвар төлөгчийн импортоор оруулсан барааны татвар төлөх хугацааг сунгахгүй бөгөөд татвар төлөгч нь хууль тогтоомжийн дагуу тус бараанд ногдуулсан татварыг хугацаанд нь төлөх үүрэгтэй.
4.4.Энэ гэрээний 4.2-т заасны дагуу татварыг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд Татварын ерөнхий хуулийн 73.1.1-д заасан алданги, мөн хуулийн 82 дугаар зүйлд заасан торгууль төлнө.
4.5.Энэ гэрээний хавсралтад зааснаас бусад бараанд ногдох татварыг татварын хууль тогтоомжид заасны дагуу төлнө.
4.6.Энэ гэрээний хавсралтад заасан тоног төхөөрөмжийн үнэд тээврийн зардал, агуулахын зардал, дахин сэргээх зардал, торгууль, даатгал болон бусад шимтгэлийн дүнг гэрээг байгуулах өдөр татвар төлөгчийн гаргасан урьдчилсан тооцооллоор тооцож шингээсэн болно.
4.7.Энэ гэрээтэй холбогдуулан үүссэн маргаан нь татварыг төлөх хугацааг хойшлуулах, зогсоох үндэслэл болохгүй.
Тав.Гэрээ дуусгавар болох, гэрээг цуцлах
5.1.Талууд энэ гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, гэрээ дүгнэсэн акт үйлдсэнээр гэрээний харилцаа дуусгавар болно.
5.2.Татвар төлөгч нь хууль тогтоомж болон энэ гэрээг зөрчсөн тухай үндэслэл бүхий саналыг .......... төсвийн ерөнхийлөн захирагчаас ирүүлсэн, эсхүл татварын хууль тогтоомжид заасан татварын зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд зөрчлийг арилгуулахаар гэрээний талуудаас албан шаардлага хүргүүлж болно. Энэ хугацаанд татвар төлөгч зөрчлөө арилгаагүй тохиолдолд гэрээний нөгөө талын санаачилгаар гэрээг цуцалж болно.
5.3.Татвар төлөгч нь энэ гэрээг байгуулахтай холбоотой баримт бичиг, мэдээллийг хуурамчаар үйлдсэн нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон бол гэрээг цуцалж, Татварын ерөнхий хуулийн 73.1.1, 73.2.1, 82.1-д заасны дагуу шийдвэрлэнэ.
5.4.Энэ гэрээний 5.2-т заасан үндэслэлээр гэрээ цуцлагдсан тохиолдолд татвар төлөгч нь гэрээний дагуу төлөх ёстой сунгасан хугацааны татварыг алданги, торгуулийн хамт Татварын ерөнхий хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасны дагуу төлнө.
5.5.Энэ гэрээг цуцалсан нь татвар төлөгч татвар төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
5.6.Татвар төлөгч татвар төлөх хугацаа нь сунгагдсан барааг зориулалтын бусаар ашиглах, бусдад шилжүүлсэн тохиолдолд Сангийн яам гэрээг цуцалж, энэ гэрээний 5.3-т заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
5.7.Татвар төлөгч хуулийн этгээд нь өөрчлөн байгуулагдсан тохиолдолд энэ талаар бусад талуудад урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авах үүрэгтэй.
5.8.Татвар төлөгч хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсан, эсхүл хуулийн этгээдийн хэлбэрээ өөрчлөхөөр бол энэ тухай Сангийн яаманд урьдчилан мэдэгдэнэ. Эрх залгамжилж авах этгээд, өөрчлөн байгуулагдсаны үр дүнд бий болсон этгээдэд татвар төлөгчийн гэрээнд заасан эрх, үүрэг шилжих эсэхийг Сангийн яам шийдвэрлэнэ.
Зургаа.Бусад зүйл
6.1.Энэ гэрээ нь Монгол Улсад үйлчилж байгаа хууль тогтоомжийг өөрөөр ойлгох, тайлбарлах, тогтворжуулах үндэслэл болохгүй бөгөөд гэрээний хугацаанд холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт орсон, шинээр батлагдсан нь түүнийг дагаж мөрдөхгүй байх үндэслэл болохгүй. Энэ заалт нь барааг гаалийн хилээр нэвтрүүлж, бүрдүүлэлт хийснээс хойш холбогдох татварын хувь хэмжээ өөрчлөгдсөн тохиолдолд татвар төлөгчийн төлөх ёстой татварын хэмжээг өөрчлөх үндэслэл болохгүй.
6.2.Талууд энэ гэрээтэй холбоотой асуудлаар мэдэгдэл хүргүүлэх бол дараах хаягаар харилцана:
Сангийн яам:
Харилцах газар: .....................
Албан тушаалтан: .....................
Хаяг: ..................................
Утас: .......................
...................... төсвийн ерөнхийлөн захирагч:
Харилцах газар: .......................
Албан тушаалтан: ............
Хаяг: ............................
Утас: ...............
Татвар төлөгч:
Харилцах газар: ......................
Албан тушаалтан: ..................
Хаяг: .............................
Утас: ...................
Мэдэгдэл хүргүүлэх хаяг солигдсон тохиолдолд энэ тухай ажлын
5 өдөрт багтаан талуудад мэдэгдэнэ.
6.3.Энэ гэрээнд тусгагдаагүй бусад асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.
6.4.Энэ гэрээ нь ......... нүүр ........ хуудас, ........ хавсралттай бөгөөд хавсралт нь гэрээний салшгүй хэсэг болно.
6.5.Талууд харилцан тохиролцож энэ гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд нэмэлт, өөрчлөлтийг бичгээр үйлдэж, талуудыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.
6.6.Талууд энэ гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
6.7.Энэ гэрээг монгол хэлээр ... хувь үйлдэж, гэрээний талуудад болон Гаалийн ерөнхий газарт тус тус 1 хувийг хадгална.
---o0o---
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх