- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 380 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 83
Улаанбаатар хот
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.9 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 380 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-ын 3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"3.Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 30 хувиар, гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, тэмцэх, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаа гүйцэтгэдэг алба хаагчид 40 хувиар тооцож, сар бүр олгоно."
2.Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.
3.Энэ тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх