- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2017 оны 76 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 90
Улаанбаатар хот
ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Цагдаагийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Цагдаагийн төв байгууллагын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 76 дугаар тогтоолын 2 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй.
"н/Хар тамхитай тэмцэх алба."
2.Мөн тогтоолын 2 дугаар зүйлийн "б" заалтын "Мөрдөн байцаах алба" гэснийг "Мөрдөн шалгах алба" гэж, "л" заалтын "Хэрэг бүртгэх алба" гэснийг "Гэмт хэрэг, зөрчил шалгах алба" гэж тус тус өөрчилсүгэй.
3.Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг цагдаагийн төв байгууллагын батлагдсан төсөв, орон тоонд багтаан шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Л.МӨНХБААТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх