- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж, Сайдын тушаал
- АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС ТОГТООХ ТУХАЙ /"Булган аймгийн төв Булган сумын агаарын чанарыг сайжруулах бүс"-ийг 1 дүгээр, бүсэд мөрдөх журмыг 2 дугаар, бүсийн хилийн зааг, байршлыг харуулсан зургийг 3 дугаар хавсралтаар/
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД, БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ
2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар А/657, А/256
Булган аймаг, Булган сум
АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 72 дугаар зүйлийн 72.1.1, 72.1.2 дахь заалт, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААН/ЗАХИРАМЖЛАХ нь:
1."Булган аймгийн төв Булган сумын агаарын чанарыг сайжруулах бүс"-ийг 1 дүгээр, бүсэд мөрдөх журмыг 2 дугаар, бүсийн хилийн зааг, байршлыг харуулсан зургийг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэхүү хамтарсан тушаал, захирамжийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, журмыг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны бодлого, зохицуулалтын газар (Г.Энхмөнх)-т, журмын хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнг тайлагнаж ажиллахыг Булган аймгийн Байгаль орчны газар (А.Гантөмөр), Ус цаг уур, орчны шинжилгээний төв (Б.Нандинбат), Булган сумын Засаг дарга (Д.Бямбажаргал)-д тус тус даалгасугай.
3.Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлэхийг Байгаль орчны газрын дарга (А.Гантөмөр), Булган аймгийн Засаг даргын Тамгын газар (Д.Наранбаяр)-т тус тус үүрэг болгосугай.
4.Энэхүү хамтарсан тушаал, захирамж гарсантай холбогдуулан "Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоох тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Булган аймгийн Засаг даргын 2018 оны А/364, А/548 дугаар хамтарсан тушаал, захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД Б.БАТБААТАР
БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ПҮРЭВ-ОЧИР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх