- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж, Сайдын тушаал
- АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС ТОГТООХ, БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /"Дархан-Уул аймгийн агаарын чанарыг сайжруулах бүс"-ийг 1 дүгээр, бүсэд мөрдөх журмыг 2 дугаар хавсралтаар/
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД, ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ
2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр
Дугаар А/704, А/439
Дархан-Уул аймаг
АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС ТОГТООХ, БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 72 дугаар зүйлийн 72.1.1, 72.1.2, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ/ЗАХИРАМЖЛАХ нь:
1."Дархан-Уул аймгийн агаарын чанарыг сайжруулах бүс"-ийг 1 дүгээр, бүсэд мөрдөх журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэхүү тушаал, захирамжийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, журмыг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны, бодлого үнэлгээний газар /Г.Энхмөнх/-т, журмын хэрэгжилтийг хангуулж, явц, үр дүнг тайлагнаж ажиллахыг Байгаль орчны газар /Г.Батбаяр/-т, Ус цаг уур, орчны шинжилгээний төв /С.Алтандолгион/-д, Дархан сумын Засаг дарга /Т.Тулгаа/, Шарын гол сумын Засаг дарга /М.Мөнхбаяр/-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Бүс, нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтэс /П.Батсүх/-т нарт үүрэг даалгасугай.
3.Агаарын чанарыг сайжруулах бүс, бүсэд мөрдөх журмын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх, таниулах ажлыг Байгаль орчны газар /Г.Батбаяр/-т, Дархан, Шарын гол сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
4.Энэ хамтарсан тушаал, захирамж гарсантай холбогдуулан "Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоох, бүсэд мөрдөх журам батлах тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/505, 01-А/305 хамтарсан тушаал, захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД Б.БАТБААТАР
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.АЗЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх