A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХАЯГДАЛ УСАНД АГУУЛАГДАХ БОХИРДУУЛАХ БОДИСЫН ЖИШИГ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД, ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр

Дугаар А/705, А/205

Улаанбаатар хот

ХАЯГДАЛ УСАНД АГУУЛАГДАХ БОХИРДУУЛАХ БОДИСЫН ЖИШИГ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Хоногт 50 шоометрээс бага, аюултай бохирдуулах бодис агуулаагүй хаягдал ус гаргадаг үйлдвэр, үйлчилгээний нэгжээс гарах хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын жишиг хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Усны газар (З.Батбаяр), Сав газрын захиргаадад тус тус даалгасугай.

3.Тушаалынхэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыгБайгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газар (Т.Балжинням), Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамныНийтийн аж ахуйн бодлого, зохицуулалтын газар (М.Ням-Очир)-т тус тус үүрэг болгосугай.

4.Тушаал батлагдсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/816, 218 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД Б.БАТБААТАР

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН