A

A

A

Бүлэг: 1979

СҮХБААТАР АЙМГИЙН НАРАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 7 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 01

Хонгор

МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1. 2023-2024 онуудад байгаль цаг агаарын хүнд нөхцөл байдлын улмаас өвөлжилт, хаваржилт хүндэрч мал их хэмжээгээр хорогдсон, малчдын амьжиргаа хүндэрсэн тул малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоосугай.

2.Малын тоо, толгойн албан татварын хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

3.Малын тоо толгойн албан татвартай холбоотой ажлыг хууль журмын дагуу хэрэгжүүлэн ажиллахыг сумын Засаг дарга (М.Ганхөлөг), Татварын улсын байцаагч (Н.Энхцэцэг) нарт үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороонд даалгасугай.

ДАРГА Л.ОЧ