- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ТӨЛБӨР ТОГТООХ ТУХАЙ
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БАЯНДАЛАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 9 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 5/5
Баяндалай сум
ХОГ ХАЯГДЛЫН ТӨЛБӨР ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалт, 62 дугаар зүйлийн 62.2 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалт, Сангийн cайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Баяндалай сумын нутаг дэвсгэр дээр үйлчлэх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг нэгдүгээр хавсралтаар, хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тарифыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Уг тогтоолыг зохих хууль журмын дагуу холбогдох газарт бүртгүүлж, үйлчилгээний хураамжийг дагаж мөрдүүлэн, төлбөр хураамжийг бүрэн төвлөрүүлж ажиллахыг сумын Засаг дарга (У.Буян-Өлзий ), Татварын Улсын байцаагч (С.Баттогтох) нарт даалгасугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 4/15 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ХУРЛЫН ДАРГА: Б.НАРМАНДАХ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх