- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАРИФ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр
Дугаар 50
Баянхонгор хот
ТАРИФ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 11.3.3, Захиргааны ерөнхий хуулийн 67.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 504 дүгээр тогтоол, "Рашаант хайрхан" ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 14 дүгээр албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа "Рашаант хайрхан" ХХК-ний эзэмшлийн дулаанаар түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөсүгэй.
3.Батлагдсан тарифыг мөрдүүлж, аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийг халаалт, дулаанаар найдвартай ханган ажиллахыг "Рашаант хайрхан" ХХК-ний гүйцэтгэх захирал /Л.Баярмаа/-д даалгасугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Баянхонгор аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга, орон тооны бус гишүүдэд тус тус үүрэг болгосугай.
5.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Баянхонгор аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дугаар мөрөнд байх "Рашаант хайрхан" ХХК-ний үнэ тарифтай холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА А.ТҮВШИНБИЛЭГ
ОРОН ТООНЫ БУС ГИШҮҮН М.МӨНХБАТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх