A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 91

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 2025 оны ""Алт-3" аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" 85 дугаар тогтоолын 1 дэх заалтын 5 дахь дэд заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсугай.

2.Монгол Улсын Их Хурлын 2025 оны ""Алт-3" аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" 85 дугаар тогтоолын 3 дахь заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН