- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
ХЭНТИЙ АЙМАГ ӨМНӨДЭЛГЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 26
Өмнөдэлгэр сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалт, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит долоодугаар Хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлэн хуулийн хүрээнд зарцуулан ажиллаж тайланг бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнахыг сумын Засаг дарга (Р.Энхтөр)-д даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж хорооны ажлын төлөвлөгөөнд тусган ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн хороо (Д.Энхбаатар), Төсөв санхүү, дэд бүтцийн асуудал эрхэлсэн хороо (А.Жаргалсайхан)-д даалгасугай.
4.Тогтоолыг иргэд, олон нийтэд сурталчлан танилцуулахыг багийн Засаг дарга, Хурлын Төлөөлөгч нарт үүрэг болгосугай.
5.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/04 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА Ц.ПҮРЭВДОРЖ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх