A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих төсөл шалгаруулалтын журам/
Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ

2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр

Дугаар А/217

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.8 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих төсөл шалгаруулалтын журмыг нэгдүгээр хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж, хэрэгжүүлж ажиллахыг Бодлого, төлөвлөлтийн газар (Б.Ерэн-Өлзий)-т даалгасугай.

3.Журмын хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг танилцуулж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Х.Бекболат)-т үүрэг болгосугай.

4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний сайдын 2020 оны "Журам батлах тухай" 100 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ

2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар А/116

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.8 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих төсөл шалгаруулалтын журмыг шинэчлэн баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж, хэрэгжүүлж ажиллахыг Бодлого, төлөвлөлтийн газар (Г.Энхтүвшин)-т даалгасугай.

3.Журмын хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг танилцуулж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Х.Бекболат)-т үүрэг болгосугай.

4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний сайдын 2025 оны "Журам батлах тухай" 217 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.НАЙДАЛАА