- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр
Дугаар 23
Арвайхээр сум
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 хэсгийн 11.3.3 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн , 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.Өвөрхангай аймгийн хэмжээнд үйлдвэрлэлийн аргын дулаан хэрэглэгч айл өрх, төсөвт болон хувийн хэвшлийн байгууллагуудад борлуулах дулааны тарифыг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд, хэрэглэгч айл өрхүүд, төсөвт болон хувийн хэвшлийн байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Өвөрхангай аймгийн Зохицуулах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 08 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.
4.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зохицуулах зөвлөлийн дарга, орон тооны бус гишүүдэд даалгасугай.
ДАРГА Д.АЛТАНСУВД
ГИШҮҮН Б.МӨНХБАТ
ГИШҮҮН О.ТӨМӨРЧӨДӨР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх