A

A

A

Бүлэг: 1979

ХОВД АЙМАГ ЦЭЦЭГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр

Дугаар 13

Цэцэг нуур

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

  Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 62 дугаар зүйлийн 62.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 7.2.23, 8 дугаар зүйлийн 8.4 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн 9.2.1, 9.2.2, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тавдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын хураамжийг батлагдсан тарифын дагуу албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн, олон нийтэд сурталчлан таниулж, тогтоолын хэрэгжилтийг хангаж, Хог хаягдлын менежментийг сайжруулан, хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн ажиллахыг сумын Засаг дарга (Б.Баярсайхан), сумын Татварын Улсын байцаагч (Г.Сайнзаяа) нарт даалгасугай.

3.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг сумын Засаг дарга (Б.Баярсайхан), Байгаль орчны хяналтын Улсын байцаагч (Д.Золзаяа) нарт үүрэг болгосугай.

4.Тогтоол захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгэгдэн, эмхэтгэлд нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

ХУРЛЫН ДАРГА     Г. ГАНТУЛГА