A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 104

Улаанбаатар хот

ЗӨВЛӨЛИЙГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛЖ, БҮРЭЛДЭХҮҮН, АЖИЛЛАХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдад мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, судалгаа, шинжилгээнд үндэслэсэн бодлогын зөвлөмж, мэдээллээр хангах үүрэг бүхий Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг шинэчлэн байгуулж, зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралт, ажиллах журмыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ