A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 103

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Журам батлах тухай" Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалт"-ын 3 дахь хэсэгт доор дурдсан агуулгатай 3.10, 3.11 дэх заалт нэмсүгэй:

"3.10.Үндэсний кино урлагийн өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдөр;

3.11.Бүх ард түмний санал хураалт зохион байгуулсан өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдөр."

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ