- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 227 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 112
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Дүрэм шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 227 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Жендэрийн үндэсний хорооны дүрэм"-ийн 2.2, 4.3 дахь хэсгийн "орлогч дарга" гэснийг "дэд дарга" гэж, 4.5 дахь хэсгийн "дарга" гэснийг "дэд дарга" гэж, 5.1 дэх хэсгийн "дарга," гэснийг "даргаас бусад" гэж тус тус өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх