- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДУНДГОВЬ АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
ДУНДГОВЬ АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 28
Рашаант
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.4 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын малын тоо толгойн албан татварын хэмжээг тэмээ-0 (Тэг) төгрөг, адуу-2000 (Хоёр мянга)-н төгрөг, үхэр-2000 (Хоёр мянга)-н төгрөг, ямаа-500 (Таван зуу)-н төгрөг, хонь-400 (Дөрвөн зуу)-н төгрөгөөр, тус тус шинэчлэн тогтоосугай.
2.Малын тоо толгойн албан татварыг иргэд, малчдад сурталчилж, хугацаанд нь төсөвт төвлөрүүлж зориулалтын дагуу зарцуулж ажиллахыг сумын Засаг дарга (А.Жавхлан)-д үүрэг болгосугай.
3.Энэхүү Тогтоолыг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдсүгэй.
4.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 17 дугаар тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 24 дүгээр тогтоолуудыг тус тус энэ өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Н.НАСАНБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх