A

A

A

Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ

2025 оны 8 дугаар сарын 08-ны өдөр

Дугаар А/672, А/398

Сүхбаатар сум

АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС ТОГТООХ, БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1 дэх хэсэг, 72 дугаар зүйлийн 72.1.1, 72.1.2 дахь хэсэг, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ/ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Агаарын чанарыг сайжруулах бүсийг 1 дүгээр, бүсэд мөрдөх журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тушаал, захирамжийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, журмыг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газар /Г.Энхмөнх/, журмын хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнг тайлагнаж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын дарга /З.Түвшинтөгс/, Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга /О.Ганбат/, Мандал сумын Засаг дарга /Д.Хадбаатар/, Сайхан сумын Засаг дарга /Б.Мөнхтөр/, Сүхбаатар сумын Засаг дарга /М.Тэмүүлэн/-д тус тус даалгасугай.

3.Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлэхийг Байгаль орчны газрын дарга /З.Түвшинтөгс/, Мандал сумын Засаг дарга /Д.Хадбаатар/, Сайхан сумын Засаг дарга /Б.Мөнхтөр/, Сүхбаатар сумын Засаг дарга /М.Тэмүүлэн/-д тус тус үүрэг болгосугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД Б.БАТБААТАР

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Н.ЛХАГВАДОРЖ