A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагын хүрээнд агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээнд хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага/
Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ

2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр

Дугаар А/253

Улаанбаатар хот

ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9, 22.11 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагын хүрээнд агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээнд хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг хавсралтаар баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох газрын дарга нарт, тавигдах шаардлагыг аж ахуйн нэгж, иргэдэд сурталчлан таниулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлого, төлөвлөлийн газар (Б.Ерэн-Өлзий)-д даалгасугай.

3.Албан татварын хөнгөлөлтөд хамрагдсан аж ахуйн нэгж нь шаардлага, стандартыг хангаагүй нь тогтоогдсон тохиолдолд энэ талаар тухай бүр татварын албанд мэдэгдэх болон хөнгөлөлтөд хамрагдсан бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагааны статистик мэдээллийг нэгтгэн хагас жил тутам тайлагнаж ажиллахыг Санхүү хөрөнгө, оруулалтын газар (О.Хуягцогт)-д, тушаалын хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж ажиллахыг Хяналт, шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын газар (Х.Бекболат)-д тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний сайдын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/117 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН