A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 93

Улаанбаатар хот

ДУНДГОВЬ АЙМГИЙН ГУРВАНСАЙХАН СУМЫН ТӨВИЙН УС ТҮГЭЭХ БАЙРНЫ ЦЭВЭР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Дундговь аймгийн Гурвансайхан сумын төвийн ус түгээх байрны цэвэр усны үйлчилгээний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэний дараах сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг дарга /Б.Энхтуяа/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Дундговь аймгийн сумдыг ус хангамжийн үйлчилгээний талаар мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллахыг "Дундговь ус" ОНӨААТҮГ /Т.Мөнхбаяр/-т даалгасугай.

4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.

ДАРГА   Г.ЦОГТСАЙХАН

ГИШҮҮН    Д.АНХБАТ

Ц.БАТЗАЯА

Т.УЛАМБАЯР