A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр

Дугаар 18

Зуунмод

ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3, 26 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Төв аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч"Улаанбаатар төмөр зам" БЗАҮАнгийн эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон Батсүмбэр сумын "Мандал" өртөөний албан байгууллага болон айл өрхөд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Халаалтын горимыг чанд баримтлан, хэрэглэгчдийг шаардлагатай дулаанаар хангаж батлагдсан үнийг Захиргаааны Хэм Хэмжээний Актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн мөрдөн ажиллахыг "Улаанбаатар төмөр зам" БЗАҮАнгийн гүйцэтгэх захирал /Т.Батмөнх/-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн 16 тоот "Үнэ тариф батлах тухай" тогтоолыг хүчингүйд тооцсугай.

4.Хэрэглэгч, хангагчийн эрх ашгийг хангах үүднээс тогтоолын хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Эрчим Хүчний Зохицуулах Зөвлөл /Ц.Оюунчимэг /-д даалгасугай .

ДАРГА Ц.ОЮУНЧИМЭГ

ГИШҮҮН Ц.НЯМГАРАВ