A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр

Дугаар 21

Зуунмод

ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3, 26 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Төв аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч "Төв чандмань ДЭХГ" ОНӨАТҮГ-ын эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон Бүрэн сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Халаалтын горимыг чанд баримтлан, хэрэглэгчдийг шаардлагатай дулаанаар хангаж батлагдсан үнийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөн ажиллахыг "Төв чандмань ДЭХГ" ОНӨАТҮГ-ын гүйцэтгэх захирал /Д.Баярбат/-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2020 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн 13 тоот "Үнэ тариф батлах тухай" тогтоолыг хүчингүйд тооцсугай.

4.Хэрэглэгч, хангагчийн эрх ашгийг хангах үүднээс тогтоолын хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Эрчим Хүчний Зохицуулах Зөвлөл /Ц.Оюунчимэг /-д даалгасугай .

ДАРГА Ц.ОЮУНЧИМЭГ

ГИШҮҮН Ц.НЯМГАРАВ