A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр

Дугаар 24

Зуунмод

ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3, 26 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Төв аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч "Өвменежмент" ХХК-ний эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон Мөнгөнморьт сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Халаалтын горимыг чанд баримтлан, хэрэглэгчдийг шаардлагатай дулаанаар хангаж батлагдсан үнийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөн ажиллахыг "Өвменежмент" ХХК-ний захирал /С.Хишигдорж/-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн "Үнэ тариф батлах тухай" 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 23 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

4.Хэрэглэгч, хангагчийн эрх ашгийг хангах үүднээс тогтоолын хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Эрчим Хүчний Зохицуулах Зөвлөл /Ц.Оюунчимэг /-д даалгасугай.

ДАРГА Ц.ОЮУНЧИМЭГ

ГИШҮҮН Ц.НЯМГАРАВ