A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 25

Зуунмод

ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3, 26 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Төв аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч "Бат комплект" ХХК-ний эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон Архуст сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Халаалтын горимыг чанд баримтлан, хэрэглэгчдийг шаардлагатай дулаанаар хангаж батлагдсан үнийг "Улсын нэгдсэн санд" бүртгэгдсэн өдрөөс эхлэн мөрдөн ажиллахыг "Бат комплект" ХХК-ний захирал /Х.Цэрэнбат/-д үүрэг болгосугай.

3.Хэрэглэгч, хангагчийн эрх ашгийг хангах үүднээс тогтоолын хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Эрчим Хүчний Зохицуулах Зөвлөл /Ц.Оюунчимэг /-д даалгасугай .

ДАРГА Ц.ОЮУНЧИМЭГ

ГИШҮҮН Ц.НЯМГАРАВ