A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр

Дугаар 14

Чингис хот

ТАРИФ ТОГТООХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Хэнтий аймгийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:             

Нэг.Хэнтий аймгийн хэмжээнд дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах Тусгай зөвшөөрөл эзэмшигч "Цагаан цахир уул" ХХК, "Суно" ХХК, "Нямодо трейд"ХХК, "Хурх илч"ХХК,"Их баян бүрд" ХХК, "Жизи номадс" ХХК, "Хангай илч" ХХК-ны Баян Овоо сумын хэрэглэгчдэд худалдан борлуулах халаалтын үнийг хавсралтаар тогтоож мөрдсүгэй.

Хоёр. Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын мөрдөж байгаа 2023 оны 09-р сарын 28 ний 07 тогтоол, 2023 оны 12-р сарын 19-ний өдрийн 10-р тогтоол, 2023 оны 12-р сарын 20-ний өдрийн 13-р тогтоол, 2023 оны 12-р сарын 20-ний өдрийн 26-р дугаартай үнэ тарифын тогтоолуудыг тус тус хүчингүйд тооцсугай.

Гурав.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны бус гишүүн /Т. ЖАНЧИВ /-т даалгасугай.

ДАРГА Г. БАТГЭРЭЛ

ОРОН ТООНЫ БУС ГИШҮҮН Т.ЖАНЧИВ

ОРОН ТООНЫ БУС ГИШҮҮН Н. ҮНЭНБАТ