A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 121

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Төсвийн төвлөрүүлэн захирагчийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 110 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төсвийн төвлөрүүлэн захирагчийн жагсаалт"-д доор дурдсан агуулгатай "26" дахь заалт нэмсүгэй:

Төсвийн төвлөрүүлэн захирагч

Харьяалах төсөв

26.

Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангийн Ажлын албаны дарга

Үндэсний шинжлэх ухаан, технологийн сан, Анагаах ухааны хүрээлэн, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төсвийн

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Н.УЧРАЛ