A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 113

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСАД 2026 ОНД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ГАДААД АЖИЛТНЫ ТОО, ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Монгол Улсад 2026 онд хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ"-г хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолын хавсралтад заасан тоо, хэмжээний хүрээнд 2026 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны үйл ажиллагааг зохих журмын дагуу зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АУБАКИР