- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСАД 2026 ОНД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ГАДААД АЖИЛТНЫ ТОО, ХУВЬ ХЭМЖЭЭ
Засгийн газрын 2025 оны 10 дугаар
сарын 01-ний өдрийн 113 дугаар
тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСАД 2026 ОНД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ
ГАДААД АЖИЛТНЫ ТОО, ХУВЬ ХЭМЖЭЭ
(Эдийн засгийн үйл ажиллагааны салбараар)
|
№ |
Салбар |
Тодорхойлолт |
Гадаад ажилтны тоо |
Гадаад ажилтны хувь хэмжээ |
|
1. |
A |
Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуур |
Гадаад ажилтны тоонд хязгаарлалт тогтоохгүй. |
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасны дагуу "Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно." |
|
2. |
B |
Уул уурхай, олборлолт |
||
|
3. |
C |
Боловсруулах үйлдвэрлэл |
||
|
4. |
D |
Цахилгаан, хий, уур, агааржуулалт |
||
|
5. |
E |
Ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагаа |
||
|
6. |
F |
Барилга |
||
|
7. |
G |
Бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар, үйлчилгээ |
||
|
8. |
H |
Тээвэр, агуулахын үйл ажиллагаа |
||
|
9. |
I |
Зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээ |
||
|
10. |
J |
Мэдээлэл, холбоо |
||
|
11. |
K |
Санхүүгийн болон даатгалын үйл ажиллагаа |
||
|
12. |
L |
Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа |
||
|
13. |
M |
Мэргэжлийн, шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагаа |
||
|
14. |
N |
Удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа |
||
|
15. |
P |
Боловсрол |
||
|
16. |
Q |
Хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагаа |
||
|
17. |
R |
Урлаг, үзвэр, тоглоом наадам |
||
|
18. |
S |
Үйлчилгээний бусад үйл ажиллагаа |
||
|
19. |
T |
Хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагаа, өрхийн өөрийн хэрэглээнд зориулан үйлдвэрлэсэн, нэр төрлөөр нь тодорхойлох боломжгүй |
||
|
20. |
O |
Төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгаалал |
130 |
|
|
21. |
U |
Олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагаа |
600 |
Тайлбар: Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрийн 6.3.5, мөн 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 3.2.2.5-д заасныг тус тус хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсад 2026 онд Төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгаалал болон Олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагаанаас бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээнд хязгаарлалт тогтоохгүй. Энэ нь гадаадын иргэний эрх зүйн байдлын хууль тогтоомжтой нийцсэн байна.
---о0о---
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх