A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Агаарын зайг тогтоох, ангилах болон агаарын зайн зохицуулалт хийх үйл ажиллагааг зохицуулах Иргэний нисэхийн дүрэм "ИНД-71 Агаарын зайг тогтоох, ангилах"-ыг нэгдүгээр, "ИНД-77 Нислэг үйлдэх агаарын зайд нөлөөлөх байгууламж, үйл ажиллагаа"-г хоёрдугаар хавсралтаар/
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ

2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар А/236

Улаанбаатар хот

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Иргэний нисэхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1.7 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Агаарын зайг тогтоох, ангилах болон агаарын зайн зохицуулалт хийх үйл ажиллагааг зохицуулах Иргэний нисэхийн дүрэм "ИНД-71 Агаарын зайг тогтоох, ангилах"-ыг нэгдүгээр хавсралтаар, "ИНД-77 Нислэг үйлдэх агаарын зайд нөлөөлөх байгууламж, үйл ажиллагаа"-г хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Иргэний нисэхийн дүрмийг мөрдөж, дүрмийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийн шаардлагатай тохиолдолд боловсронгуй болгох ажлыг зохион байгуулж ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (Э.Төрбаяр), энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газар (З.Туяа)-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны "Багц дүрэм батлах тухай" 187 дугаар тушаалын 11 дүгээр хавсралтаар баталсан Иргэний нисэхийн багц дүрэм-11 "Монгол Улсын агаарын зайн хориотой бүсэд нислэг үйлдэх"-ийн "ИНД-71 Агаарын зайг тогтоох болон ангилах", "ИНД-77 Нислэг үйлдэх агаарын зайд нөлөөлөх байгууламж" дүрмийг тус тус бүхэлд нь хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН